Givenchy нүүр будагны зуны цуглуулга

Амралт эхэлж байна

Зуны тод наранд гялалзахад зориулсан бүхий л бүтээгдэхүүнийг багтаасан Givenchy-гийн шинэ зуны цуглуулга гарлаа.

Givenchy-гийн төгс зуны нүүр будалт бол шанаа дээрх хөнгөхөн борлосон туяа, гялалзсан арьс, шүүслэг өнгөтэй уруул бас тод өнгөтэй хумс юм. Цуглуулгын гол бүтээгдэхүүн нь арьсыг алтлаг  гадаргуугаар бүрхдэг гэрэл цацруулсан шүршигч. Борлосон арьсаа тодруулахын тулд бүтээгдсэн гялалзсан энгэсэг бас бий. Энгэсэгийн ачаар хэр зузаан түрхэхээсээ шалтгаалан арьсыг хөнгөхөн гялалзуулж эсвэл нүүрний хэлбэрийг тодотгож болно. Гялалзсан триогийн сүүлийн бүтээгдэхүүн нь дотроо олон өнгийн болон алтлаг жижиг бөмбөлгүүдээс бүрдсэн Mister radiant гель юм.

Алтлаг арьстай зохицуулж шүүслэг жимсний өнгөтэй, гиалуроны хүчилтэй уруул өнгөлөгч ба усанд тэсвэртэй, оюу өнгөтэй сормуусны будаг цуглуулгад багтсан байгаа.  

 

Ө.Тодгэрэл

2015-07-01, 15:25

  • Зураг: Buro 24/7 Russia