Гурван жилийн турш хөгжүүлсэн апп
Google компани хиймэл оюун ухаан (AI) ашиглан арьс, үс, хумсны асуудлыг тодорхойлоход туслах аппликейшн гаргахаар ажиллаж буйгаа зарлалаа. Тодруулбал, уг аппыг сүүлийн гурван жилийн турш хөгжүүлж байгаа бөгөөд саяхан Европын Эм Эмнэлзүйн Агентлагаас I ангиллын эмнэлгийн хэрэгсэл гэх зөвшөөрлийг авсан байна.
Аппыг орон орны арьс өнгөний эмч нартай хамтран 65 мянга орчим асуудалтай арьсны зураг, сая гаруй эрүүл арьсны зургийн мэдээллийг ашиглан хөгжүүлсэн байна.
Аппликейшнд арьс, үс, хумсны асуудалтай хэсгийн зургийг байршуулснаар хиймэл оюун ухаан тус зургуудад дүн шинжилгээ хийж, оношлогоог өгөх ажээ. Гэхдээ уг апп нь зөвхөн анхан шатны онош гаргах тул илүү нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай бол мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй болохыг Google компани онцолсон юм.
Cонирхуулахад, Google хайлтын тавцанд жилд 10 тэрбум орчим арьс, үс, хумс гээд гоо сайхны, дерматологийн холбогдолтой хайлтууд хийгддэг байна. Харин хоёр тэрбум хүн арьсны асуудлаас болж шаналж байдаг ба энэхүү апп нь олон хүмүүсийн асуудлыг шийдвэрлэхэд туслах болно хэмээн Google компани үзэж байгаа аж.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт