Грэмми наадмын улаан хивсний ёслолд оролцож буй алдартнуудын хувцаслалтаас гадна нүүр будалт болон үс засалт ч мөн ялгаагүй ихээхэн анхаарлын төвд байдаг. Энэ удаад зочдын дунд Холливүүдийн сонгодог 90-ээд оны хэв маяг болон смоки нүд, час улаан уруул, гялалзсан арьснаас бүрдэх минимал гоо сайхны төрх зонхилжээ.
Юун түрүүнд дүр төрхөөрөө олны анхаарлыг хамгийн их татсан “Оны шилдэг дуу бичлэг” шагналын эзэн дуучин Майли Сайрусыг онцлох нь зүйтэй. Майли Сайрусын панк хэв маягтай үсний засалтыг түүний хувийн үсний стилистээр сүүлийн найман жилийн турш ажиллаж буй Боб Речини 1970-аад оны америкийн алдарт жүжигчин Ракель Уэлч-ээс санаа аван бүтээжээ.
Мөн түүнчлэн энэ үдэш дуучин Дуа Липагийн улаан үс, Оливия Родригогийн гламур нүүр будалт, Lana Del Rey-н Присцилла Преслиг санагдуулам дур булаам төрх, Жанель Монэгийн пикси үсний тайралт, Айра Старрын гэрэлтсэн ягаан хацар анхаарал татсан юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт