Ердөө тогтоц сайтай хар өнгийн контур, улаан арьсны тинт болон уруулын будгийн тусламжтай энэхүү будалтыг хэрэгжүүлэх боломжтой. Ингэхдээ нүүрний хөдөлгөөн хийхэд хагарахаас сэргийлж тосон бүтэцтэй матт харагдах контур хэрэглэхийг зөвлөж байна.
Эрвээхийн нүд бол Хэллоуины баярын классик нүүр будалтуудын нэг билээ. Ялангуяа уг будалт нь илүү эмэгтэйлэг хувцаслалттай сайн тохирдог. Энэ жилийн хувьд make up артистууд нэг өнгөөр дагнасан эсвэл нэг өнгийн олон туяануудыг ашиглаж илүү энгийн атлаа гоёмсог будалтуудыг хийж байна. Хэрэв та ийнхүү будахаар шийдсэн бол 2000-оны хэв маягийн үсний засалт, аксесуараар төрхөө чимээрэй.
20,30 өнгөтэй нүдний будаг авчхаад хоёр, гурваас нь хэрэглэсээр л байна уу? Тэгвэл Хэллоуины баярыг тохиолдуулаад багсаараа нэг ч хүрээгүй тэрхүү будгуудаа ашиглая. Олон өнгөнүүдийг ашиглахад уусгалт хамгийн чухал тул дугуйрсан хэлбэртэй, зөөлөн үстэй багс ашиглах хэрэгтэй.
2019 онд үзэгчдийн хүртээл болж зөвхөн өсвөр үеийнхэн гэлтгүй олон нийтийн дунд шуугиан тарьсан цуврал бол Euphoria юм. Тус цувралын өнгө, жүжигчдийн нүүр будалт, хувцаслалт гээд анхаарал татах зүйл их билээ. Нүүр будалтын хувьд усан цэнхэр өнгө давамгайлдаг бөгөөд гялтганасан саа, шигтгээгүйгээр төсөөлшгүй.
Амьд цэцэгс ашиглан нүүр будалт хийдгээрээ танигдсан Норвегийн бьюти блогер Кэролайн Instagram хуудсандаа Хэллоуины будалтаасаа хуваалцаж эхэлжээ. Тэрээр нүүр хувиралтын зургуудаа макро гэрэл зураг ашиглан хуваалцдаг тул түүний будалтын бүх нарийн деталийг сайтар ажиглан дагаж хийгээрэй. Харин цэцэгсийг сормуусны эсвэл зориулалтын косметик цавуу ашиглан тогтоох нь аюулгүй юм шүү.
Тус будалт нь дээр дурдсан будалтуудаас хамгийн их мэдрэмж, чадвар шаардах болно. Аалзныхаа хэлбэрийг сайн гаргахын тулд нарийн үзүүртэй фломастеран контур ашиглана. Хэлбэрээ гаргасны дараагийн чухал алхам болох сүүдэрлэгээг хийж 3D эффекттэй болгох билээ.
Энэхүү будалтын заавар бичлэгийг энд дарж үзнэ үү.
Хэрэв та астрологид дуртай, өөрийн ордны талаар уншиж, судалдаг бол Хэллоуины баярт ордоо илэрхийлэх хувцас, нүүр будалтаар гоёорой. Тухайлбал, та загасны орд бол усан цэнхэр өнгө ашиглаж, хилэнцийн орд бол дүрэлзсэн их сэтгэл хөдлөлийг илэрхийлэх улаан өнгөөр нүүр будалтаа хийгээрэй.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт