Baby doll хэв маягтай
Шуугиан дэгдээгч дуучин бүсгүй Японы гоо сайхны Shiseido брэндийн шинэ сурталчилгаанд тоглолоо. Энэ удаад тэрбээр өөрийн Эйш нэртэй бульдог нохойны хамтаар зураг авалтад оролцжээ
Леди Гага 2014 оны сүүлээр Shiseido брэндийн нүүр царай болсон билээ. Тэрбээр энэ талаар хүмүүст идэвхтэй зарлаж, өөрийн Instagram хуудсандаа төрөл бүрийн нүүр будалттай олон зургаа хийсэн.
Be Yourself нэртэй 30 секундийн шинэ бичлэгт Леди Гагагийн энгийн нэг өдрийг харуулахаар зорьжээ. Сахиусан тэнгэрийн мэт үстэй дуучин бүсгүй өглөө сэрж, хайртай гөлөгтэйгөө тоглож, усанд орж, нүүрээ будаж, анхаарал татам солиотой хувцас сонгосноор тоглолт уруугаа явж буйгаар гарна. Нэг өдрийн турш тэрбээр хэд хэдэн удаа төрхөө сольж байгаа нь харагдана. Үүнд л сурталчилгааны гол санаа агуулагдаж байгаа юм. Энэ бол төрөл бүрийн төрх бүрдүүлсэн ч өөрөөрөө үлдэх тэр чанар л юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт