Онцлох Instagram: Нүүр будалтдаа амьд цэцэгс ашигладаг @iseecaroline

Таныг үлгэрийн гүнж мэт харагдуулах тренд

Норвегийн бьюти блогер Кэролайн бүсгүй гайхалтай, өвөрмөц уран бүтээлээрээ олныг алмайруулж байна. Тэрээр бараг өдөр бүр үнэнч дагагчдадаа зориулж нүүр будалтын шинэлэг санаанаасаа хуваалцдаг юм. Жишээ нь нүдний будалтаа хийхдээ матт, гялалзсан эффекттэй зэрэг хэд хэдэн бүтэцтэй нүдний тень ашигладаг төдийгүй зовхины хэсгээ гоёмсог амьд цэцэгсээр чимэглэдэг. Мөн авьяаслаг мейкап артист бүсгүй Instagram-даа нүүр хувиралтын зургуудаа макро гэрэл зураг ашиглан хуваалцдаг тул түүний нүүр будалтын бүх нарийн деталийг харах боломжтой билээ.

Цэцгээс гадна Кэролайн өнгөлөг бөмбөлгүүд, сувд, гялалзсан наалт гэх мэт бусад олон төрлийн гоёл чимэглэлийн элементүүдийг ашиглах дуртай. Ийм гоо үзэсгэлэнг зүгээр л нүүр будалт бус жинхэнэ гоо сайхны бүтээл хэмээн нэрлэхэд зохистой билээ. Тиймээс та түүний бүтээлүүдээс санаа аван гоёмсог будалтуудыг өөр дээрээ туршаад үзээрэй.

Buro.Mongolia

2021-08-23, 15:35