Ө.Содгэрэл олон улсын арьс, гоо заслын Oracle эмнэлгийн нүүр царайгаар тодорлоо
Түүний тогтмол ордог гоо сайхны үйлчилгээнүүдтэй танилцана уу
Монголд мастер франчайзын тусгай эрхтэйгээр нээгдсэн арьс, гоо заслын Oracle эмнэлэг арьс арчилгааны хорхойтнууд дунд хэдийн нэр хүндээ олж, өндөр үнэлгээ аваад байгаа билээ. Тэр тусмаа нээгдсэнээс нь хойш нэг жилийн хугацаанд тус эмнэлгээр тогтмол үйлчлүүлж, өөрийн арьсны онцлогт тохирсон эмчилгээнүүд хийлгэсэн Ө.Содгэрэл Oracle эмнэлгийн Монгол дахь салбарын нүүр царайгаар тодорлоо. Тэгвэл олон улсын стандартыг ягштал баримтлан ажиллаж буй тус эмнэлэг ямар онцлогтой вэ?
Өмнөд Солонгост анх үүсгэн байгуулагдсан Oracle эмнэлэг нь үрчлээс, батга, сэвх, нөсөө толбо гээд арьсны бүхий л төрлийн асуудалд тохирсон эмчилгээг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжид суурилан хийхийн сацуу урьдаас боловсруулсан үйлчилгээгээ хэрэглэгчдэд санал болгох биш, харин тухайн хэрэглэгчийн арьсны онцлогт тохирсон төлөвлөгөө тусгайлан боловсруулж, түүнийхээ дагуу эмчилгээ хийдэг давуу талтай юм. Ерөнхийдөө Солонгосын Oracle эмнэлгийн тоног төхөөрөмж, үйлчилгээ, бүтээгдэхүүн, чартын систем, эмч, мэргэжилтнүүдэд тавьдаг бүх шаардлагыг Монголын салбар яг ижил түвшинд баримталдаг аж. Үүгээр ч зогсохгүй зургаан сард нэг удаа Солонгосоос мэргэжлийн инженер хүрэлцэн ирж тоног төхөөрөмжийн сайжруулалт хийдэг бол тус эмнэлгийн ажилтнууд сар бүр эмнэлгийн арга барил, үйлчилгээний шинэчлэлтүүдийг сургалтаар дамжуулан цаг алдалгүй тогтмол авдаг билээ.
Эмчилгээнүүдэд Солонгост төдийгүй АНУ, БНХАУ болон Европын Холбооны хүнс, эм зүйн шалгалт явуулдаг байгууллагуудаар хүлээн зөвшөөрөгдсөн Dr.Oracle брэндийн эмчилгээний зориулалттай бүтээгдэхүүн ашигладаг. Харин тоног төхөөрөмжийн хувьд массаж, лазерын аппаратаас эхлэн арьс чангалах, гуужуулах, чийгшлээр хангах үйлчилгээтэй гээд салбартаа тэргүүлэгч олон төрлийн төхөөрөмжүүдийг нэвтрүүлэн ажиллаж байна.
Ингээд Ө.Содгэрэлийн орох дуртай арьс арчилгааны эмчилгээнүүдтэй дэлгэрэнгүй танилцана уу.
"Гаднаас нь хараад аливаа арьсны асуудлыг шууд хэлэх боломжгүй тул мэргэжлийн оношилгооны төхөөрөмж зайлшгүй шаардлагатай байдаг. Бид оношилгоо хийснээр тухайн үйлчлүүлэгчийн арьсанд яг юу шаардлагатай байгааг тодруулж, тохирох эмчилгээнүүд сонгож өгдөг юм. Эмчилгээ бүрийн өмнө оношилгоо хийж, өмнөх эмчилгээ нь ямар өөрчлөлт өгсөн, мөн цаашид тухайн арьсны ямар асуудлыг шийдэх хэрэгцээтэй байгааг оношилгооны тусламжтай харах аж" - хэмээн Oracle эмнэлгийн зүгээс онцоллоо.
TONING лазер эмчилгээ
Өнөөдөр лазерын эмчилгээ нь гоо сайхны салбарт ашиглагдаж буй хамгийн өндөр нарийвчлалтай технологид тооцогдож байгаа юм. Нарийвчлал нь нанометрээр (нм) хэмжигдэх бөгөөд нэг нанометр нь хүний үснээс ес дахин нарийн байдаг. Тэгвэл TONING лазер эмчилгээ нь 1064 нм урттай гэрлийн долгионоор арьсны өнгөн болон гүн давхаргыг гэмтээхгүйгээр нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр үүсдэг гүний гэмтлийг нөхөн төлжүүлж, өнгийг нь сэргээх байдлаар эрүүл, бат бөх арьс бий болгодог онцлогтой. Иймд Oracle эмнэлгийн зүгээс бусад төрлийн лазерын үйлчилгээнд орохоос өмнө арьсыг бэлдэх, мөн эмчилгээний үр дүнг илүү сайжруулах зорилгоор TONING лазер үйлчилгээнд орохыг зөвлөдөг байна. Эмчилгээний явцад ямар ч өвдөлт мэдрэхгүй ба дараа нь арьсан дээр тав тогтохгүй, мөн нөхөн төлжих хугацаа шаардлагагүй билээ. 7-10 хоногийн хооронд нэг удаагийн давтамжтай ороход тохиромжтой.
VITAMIN C бүтээгдэхүүнтэй эмчилгээ
Энэхүү эмчилгээнд хэрэглэдэг VITAMIN C нь 90% ацерола жимсний агууламжтай, байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм. Арьсыг эмзэглүүлэлгүй өнгийг нь сэргээж, нөхөн төлжилтийг дэмжин, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ давхар үзүүлнэ. Хол ойрын богино долгионы улмаас гэмтсэн арьсыг нөхөн төлжүүлж, сэвх болон нөсөө толбыг мэдэгдэхүйц бүдгэрүүлнэ. Үүнийг мөн арьсны онцлогоос хамааран TONING лазер эмчилгээтэй хослуулснаар эмчилгээний үр дүн нэмэгдэж, арьс маш хурдан өөгүй, эрүүл, булбарай болно.
Intense pulsed light (IPL) лазер эмчилгээ
Арьсыг гэмтээлгүйгээр өнгөн давхарга дээрх нөсөө толбыг бүдгэрүүлнэ. Уг эмчилгээг арьсны гүнд нэвтрэн үйлчилдэг TONING лазертай хослуулан хийснээр эмчилгээний үр дүн илүү өндөр байдаг. Сард нэг удаа ороход тохиромжтой.
ONE THERA болон TENHi лазер эмчилгээ
Хялгасан үрчлээс арилгах, арьс чангалах, өргөх зориулалттай төдийгүй эдгээр асуудлуудаас урьдчилан сэргийлэх өндөр үр дүнтэй үйлчилгээнүүд юм. ONE THERA лазер эмчилгээ нь арьсны эдийг чангалж, коллаген болон эластины боловсруулалтыг эрчимжүүлэн, унжсан арьсыг өргөх үйлчилгээтэй. Oracle эмнэлгийн эмч нар энэхүү үйлчилгээнд гурваас дөрвөн сард нэг удаа орохыг зөвлөдөг байна. ONE THERA лазер эмчилгээг хийлгэсэн өдөр нь үр дүн шууд мэдрэгдэх бол дөрвөн долоо хоногийн дараа эмчилгээний бүрэн үр дүн харагдах болно. Харин TENHI эмчилгээ нь арьсны нөхөн төлжилтийг дэмжиж, гүнээс нь чангалах үйлчилгээтэй тул нүүрний хэлбэрийг илүү тодотгож, хялгасан үрчлээсийг багасгах давуу талтай юм. Үйлчлүүлэгч зовуурь мэдрэхгүй ба 14 хоногт нэг удаа, нийт таван удаа орохыг зөвлөдөг. ONE THERA болон TENHI эмчилгээг хослуулж хийлгэснээр эмчилгээний үр дүнг илүү нэмэгдүүлэх боломжтой ба эмчилгээний дараа тав үүсэхгүй, амьдралын хэв маягт огт нөлөөлөхгүй гэдгээрээ онцлог.
AQUA PEEL
AQUA PEEL эмчилгээ нь зөвхөн соруулах бус давхар химийн AHA болон BHA хүчлүүдийг ашиглан хийгддэг ба арьсны үхэжсэн эд эсийг цэвэрлэх, хялгасан үрчлээсийг багасгах, өнгө сэргээх, толигор болгох үйлчилгээ үзүүлнэ. Мөн тослогжилтоос үүдэлтэй бохирдлыг цэвэрлэж, нүхжилт агшаана. Арьсны онцлог, тухайн үйлчлүүлэгчийн зорилтот үр дүнгээс хамааран 14 хоногт нэг удаа, эсвэл сард нэг удаа орж болно.
Hera vacuum
Өндөр давтамж бүхий радио долгионыг ашиглан арьсны цусны эргэлтийг сайжруулан, гүний коллаген болон эластины нөхөн төлжилтийг нэмэгдүүлэх бөгөөд аппарат нь давхар сорох үйлдэлтэй тул арьсны уян хатан байдлыг сайжруулж, чийгшлийг нэмэгдүүлж өгнө. Арьсаа чийгшлээр хангаж, хөнгөн хэр нь үр дүнтэй гоо сайхны үйлчилгээ авах хүсэлтэй хэн бүхэнд тохиромжтой.
Oracle Clinic Mongolia
Хаяг: ХУД, Regis Place Tower, 3 давхар
Утас: 77181199
Instagram: @oracle.clinic_mn
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт