Гоо сайхны үйлчилгээ авахдаа тун анхаарал болгоомжтой хандах хэрэгтэй гэдгийг уншигч та сайн мэдэх биз ээ. Тэр дундаа эмзэг, мэдрэмтгий хэсгүүд дээр хийгддэг үйлчилгээнүүдэд бүр ч их анхаарах хэрэгтэй. Үүнтэй холбоотой хувийн туршлагаасаа хуваалцахад, нэг удаа би вакс хийлгэхээр нэгэн гоо сайхны салоныг зорьсон юм. Анх үүдээр нь ороход найрсаг харилцаа, цэмцгэр орчин угтсан ч тухайн салоны гоо сайханч ваксны модоо дахин ваксны тогоонд дүрж байсан нь намайг багагүй гайхшируулсан. Учир нь дэлхийн нэр хүндтэй гоо сайхны салонууд "no double dipping" буюу “нэг мод, нэг хэрэглээ” гэсэн дүрмийг чандлан баримталдаг. Энэ нь шинэ, цэвэр мод байсан ч арьсанд нэгэнт хүрсэн бол дахин ваксны тогоонд дүрж болохгүй гэсэн утгатай дүрэм юм. Учир нь хүний арьсан дээр төрөл бүрийн нян, бохирдол байдаг бөгөөд тэдгээр нь ваксны тогоонд орвол зөвхөн танд биш, дараагийн үйлчлүүлэгчдэд ч халдвар, бохирдол дамжуулах эрсдэлтэй болдог байна.
Тиймээс ваксыг арьсанд түрхэх бүрт цоо шинэ мод хэрэглэж байх нь гоо сайхны салонуудад тавигдах эрүүл ахуйн хамгийн анхан шатны шаардлага гэж хэлж болно. Мэдээж энэхүү стандартыг ягштал мөрдөж ажилладаг салонууд олон байгаа бөгөөд тэр дундаас онцлохыг хүссэн нь Honeypot Wax Boutique юм.
Honeypot Wax Boutique салоныг анх 2005 онд Сингапур гаралтай Шин Ян Өвэ хэмээх бүсгүй үүсгэн байгуулж байжээ. Удалгүй тус салон нь чанартай, найрсаг үйлчилгээгээрээ олон улсын зах зээлд танигдаж Сингапур, Малайз, Хонконг, Тайланд, Индонез тэргүүтэй улсуудад салбаруудаа амжилттай өргөжүүлсэн. Харин манай оронд Honeypot Wax Boutique салон албан ёсоор 2016 онд үүд хаалгаа нээсэн ба ирэх жил Монгол дахь салбарын 10 жилийн ой тохиох гэж байгаа аж.
Тус салоны үүдээр орох төдийд таныг хар ягаан өнгө давамгайлсан, Kitty муурын зураглалаар дүүрэн өвөрмөц орчин угтана. Үүсгэн байгуулагчийн брэндийн философийн дагуу Honeypot Wax Boutique-ийн бүх салоны интерьерт хар ба ягаан, эсвэл ягаан ба цагаан өнгийн хослолуудыг ашигладаг бөгөөд брэндийн нүүр царайгаар хэн нэгэн алдартан биш, харин ялдам төрхтэй Kitty муурыг сонгожээ. Сонирхолтой нь салоны шинэ салбар аль нэг улсад нээгдэх бүрт Kitty муур нь тухайн орны үндэсний хувцсаар гоёдог уламжлалтай гэнэ.
Түүнчлэн гоо засалч болон бусад ажилтнуудаа зөвхөн Сингапур мэргэжилтнүүдийн хяналтад дор бэлтгэдэг бөгөөд байнгын сургалт, зөвлөгөөнд хамрагдуулж, мэргэжлийн өндөр түвшний үйлчилгээ үзүүлэхээр зорьдог нь тус салоны бас нэгэн давуу тал нь билээ.
Өмнө нь дурдсанчлан, ваксны модыг дахин хэрэглэх нь эрүүл ахуй, ариун цэвэр талаасаа ноцтой эрсдэл дагуулдаг. Учир нь хүний арьсны гадаргуу дээр төрөл бүрийн нян, бактери, үхэжсэн арьс, хөлс, тос болон бусад бохирдлууд оршдог. Түүнчлэн вакс хийх явцад цус шүүрэх явдал элбэг тохиолддог тул ваксны модыг ваксны тогоонд дүрэх нь халдвар тараах өндөр эрсдэлтэйд тооцогддог байна.
Харин Honeypot Wax Boutique салон энэхүү стандартыг чанд мөрдөж, ваксны модыг нэг удаа хэрэглэсний дараа шууд хаяж, үйлчлүүлэгч бүрийн эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьж ажилладаг юм. Мөн тус салоны ашигладаг вакс нь Австралийн эрдэмтдийн боловсруулсан, Honeypot брэндийн тусгай найрлагатай бүтээгдэхүүн бөгөөд арьсанд харшил өгөх эрсдэл багатай, мөн илүүдэл үсийг өвдөлт багатайгаар, үр дүнтэй авах зориулалттай гэдгээрээ онцлог гэнэ.
Хаяг: Хан уул дүүрэг, 18-р хороо Ривер Гарден хотхон, 317-101
Утас : 7710 2433, 9492 2433
Facebook: Honeypot Wax Boutique
Ажиллах цагийн хуваарь: Даваа-Баасан 10:00– 19:00, Бямба-Ням 11:00– 19:00
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт
Загвар / Үнэт эдлэл & Аксесуар