YSL Beauté хамгийн сонгодог эрэлхэг байдлын дүр төрх агуулсан шинэ эрэгтэй сүрчиг танилцууллаа
Эрэгтэй сүрчгийн салбарт ямар орц хамгийн сонгодогт тооцогддог вэ? Мэдээж хэрэг модны аястай орцнууд юм. Яг тэдгээр орцнууд L'Homme цувралын шинэ бүтээгдэхүүн болох L'Homme Ultime үнэртний найрлагад оржээ. Модны аястай орцнуудаас гадна энэхүү сүрчигт мөн усан үзэм, Дамаскийн сарнай, цагаан гаа, кардамон ургамлын үр, шимтэглэй цэцэг, самрын модны тос ба ветивер ургамал багтсан байна.
Шинэ сүрчгийг Энни Флипо, Доминик Ропийон ба Жульетт Каракезоглу гэх сүрчиг бүтээгч нар хариуцаж, харин нүүр царайгаар Шинэ Зеландийн загвар өмсөгч Винни Вулстон тодорчээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт