Улаанбаатар дахь Yves Rocher брэндийн шинэ концепци: Үйлдэл бүхнээ үзэсгэлэнтэй байлгая!

Act Beautiful

Yves Rocher брэнд олон улсад тархаж буй байгаль орчинд ээлтэй байх шинэ чиглэлийн дагуу дэлгүүрийнхээ дотоод заслыг өөрчилж, шинэ бүтээгдэхүүн танилцууллаа

"Act Beautiful" буюу Үйлдэл бүхнээ үзэсгэлэнтэй байлгая! Энэ бол өөртөө болон өрөөлд, орчин тойрондоо анхаарал тавьдаг эмэгтэйг илтгэх уриа юм. Мөн энэ нь эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэнгийн төлөө 50 гаруй жилийн хугацаанд зүтгэж, бүтээж ирсэн Yves Rocher брэндийн шинэ концепци. Арьсыг хайрлахын зэрэгцээ байгаль орчинг хүндэтгэх энэ энгийн ухагдахуун нь 100%-ийн ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүдээрээ алдартай тус брэндийг төгс илэрхийлнэ.

Монгол улсад 21 жилийн өмнө төв салбар дэлгүүрээ нээж байсан Yves Rocher аравдугаар сарын 31-нд дэлгүүрийнхээ дотоод заслыг шинэ концепцид нийцүүлэн өөрчилж, цоо шинэ эрин үеийг эхлүүлсэн байгаа. Байгаль орчноо хүндэтгэх байдлаар өөрийн гоо үзэсгэлэнг тордох зарчмыг Eco Shower гэх Yves Rocher-ийн шинэ бүтээгдэхүүнээс олж харах боломжтой. Энэхүү өтгөрүүлсэн шингэн саванг хэрэглэснээр та ердөө нэг дуслаар шүршүүрт орж, 100мл бүхий савалгаатай бүтээгдэхүүнийг нийт 40 угаалтад ашиглах болно. Шингэн саван тайвшруулах, сэргээх болон зөөлөн мэдрэмж төрүүлэх гэсэн гурван сонголттой бөгөөд сонголт бүр нь ургамлын гаралтай цэвэрлэгч агуулдгаараа онцлог юм. Мөн мэдээж хэрэг бүтээгдэхүүний савлагаа нь байгальд ээлтэй технологиор, дахин боловсруулагдах боломжтойгоор хийгджээ.

Брэндийн шинэ дүр төрхийг танилцуулах арга хэмжээний үеэр Yves Rocher-ийн бүс хариуцсан менежер Оливье Таллот хүрэлцэн ирж, брэнд байгаль орчны өмнө ямар үүрэг хүлээж буйг тодруулсан юм. "Бид органик тариалан эрхэлж, ажилчид болон нөөцөө хамгаалж, био задралд хялбар ордог найрлага бүтээж, дахин боловсруулагддаг савлагаа үйлдвэрлэнэ. Мөн Eco Shower шингэн саван борлуулагдах ширхэг бүрд эх дэлхийдээ нэг мод тарина" хэмээн Оливье ярьсан юм.

Yves Rocher Mongolia
Утас: 70137683, Хаяг: Улсын Их Дэлгүүрийн баруун талд
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Ө.Тодгэрэл

2017-11-04, 11:30