Жижи Хадидын эрүүл бөгөөд гялалзсан үсний нууц дэлгэгдлээ

Хүн бүр хэрэгжүүлж болох хялбар аргачлал

Алтлаг шар өнгийн гоёмсог үстэй Жижи Хадид саяхан Reebok брэндийн нэгэн арга хэмжээн дээр хүрэлцэн ирэхдээ W сэтгүүлд эрүүл үснийхээ нууцаас хуваалцжээ. Хамгийн сонирхолтой нь супермоделийн хэрэгжүүлдэг нууц аргачлал нь хүн бүрт нээлттэй, маш энгийн зүйл юм.

"Ажлын бус цагаар, амрах үедээ би үсэндээ наргил модны самрын тос түрхэж, үсээ овоолж боогоод, хэд хоног угаадаггүй. Ийм үстэйгээ мэдээж хэрэг шүршүүрт орж болно. Харин үснийхээ хувьд гэвэл ойролцоогоор гурав хоног угаалгүйгээр наргил модны самрын тосыг шингэхийг хүлээдэг байгаа" хэмээн Жижи Хадид ярьжээ.

Харин гурав хоногийн дараа Хадид үсээ сайтар угаахыг зөвлөж байна. "Эцэст нь үсээ угаахдаа, юуны түрүүнд шампунь түрхэж, зөвхөн дараа нь ус хүргээрэй. Мөн үүний дараа дахиад нэг удаа шампунь хэрэглэж, усаар дахин зайлаарай. Хэрвээ үсэндээ эхэлж ус хүргэвэл энэ нь шампунь нэвтрэхэд саад болж, үс тань тослог хэвээр үлдэнэ шүү".

"Намайг үсэндээ ямар нэгэн туршилт хийхийг хориглодог. Миний цорын ганц зорилго бол үсээ аль болох эрүүл байлгах юм" гэж Жижи ярилцлагынхаа төгсгөлд хэлсэн байна.

Buro.Mongolia

2017-12-25, 18:00

  • Зураг: