Бутарсан, гель болон хуурай бүтэцтэй нүдний тениуд
Urban Decay брэндийн шингэн тень
Энэхүү шингэн тенийг хэрэглэхэд маш хялбар бөгөөд түрхсэн даруйд хурдан хатаж, удаан хугацааны турш тогтоц сайтай байдаг. Бийр хэлбэрийн түрхэгчээр тенийг зовхиндоо жигд тараах боломжтой төдийгүй мөн нүдээ хүрээлж, контур зурж болох юм.
Bobbi Brown брэндийн гялтганасан тень
Торгомсог бүтэцтэй, нягтшил сайтай энэхүү нэг өнгийн нүдний тенийг маш нимгэн түрхэхэд л нүд гялбам гялтганасан эффект үүсдэг. Хэрвээ алтан ба мөнгөлөг гэх зэрэг саармаг өнгө сонговол бусад өнгийн тени дээр давхарлаж, эсвэл өдөр тутмын нүүр будалтдаа зориулан дангаар нь хэрэглэж болно.
Inglot брэндийн бутарсан тень
Inglot брэндэд жижиг эсвэл том хэмжээний гялалзсан ширхгүүдтэй олон төрлийн тениуд бий. Тениуд нь бүгд бутарсан бүтэцтэй тул түрхэхдээ бүтээгдэхүүний таглаа дээр үлдсэн хэсгийг багсаар болгоомжтой авах хэрэгтэй. Энэ тенийг бусад тенитэй давхарлан түрхэх эсвэл Duraline-тай хольсноор шингэн бүтэцтэй болгон хэрэглэж болно.
NYX брэндийн нүүрний саа
Энэхүү сааг нүүрний тусгай суурь бүтээгдэхүүн эсвэл уруулын тосон дээр давхарлан түрхэх хэрэгтэй. Мөн бусад өнгийн саатай хослуулан омбре эффекттэй нүдний будалт хийж болох юм.
Stila брэндийн шингэн тень
Төмөрлөг эффекттэй энэ тень нь дотроо том хэмжээний гялалзсан ширхгүүд агуулдаг бөгөөд анхны түрхлэгээр маш хүчтэй гялалздаг.
Nars брэндийн нэг өнгийн тень
Nars брэндийн уг цувралд ойролцоогоор 30 гаруй төрлийн өнгөний сонголт бий. Харин бид энэ удаад далайн давлагааг санагдуулам гүн цэнхэр өнгөтэй Tropic тенийг сонголоо. Матт бүтэцтэй, бага зэрэг мөнгөлөг саатай энэ будгаар этгээд смоки будалт хийж болно шүү.
Wet n Wind брэндийн гель хэлбэрийн саа
Гялалзсан ширхгүүдтэй энэхүү тунгалаг гель хэлбэрийн будаг нь давхарлах бүрд илүү хүчтэй гялалзаж, нягтшил сайтай болдог. Бүтээгдэхүүний найрлагад зуун наст ба наргил самрын ханд ордог бөгөөд биеийн аль ч хэсэгт түрхэх боломжтой.
M.A.C брэндийн зовхины саа
Анх мэргэжлийн нүүр хувиргагчдад зориулан худалдаанд гарч байсан энэ бүтээгдэхүүний ачаар нойтон эффекттэй будалт хийж болно. Бага зэрэг наалдамхай бүтэцтэй энэ саа нь маш тод бөгөөд гоёмсог өнгөтэй гэдгээрээ алдартай билээ.
Maybelline брэндийн тогтоц сайтай тень
Тослог гель бүтэцтэй энэ тенийг түрхсэний дараагаар хуруугаараа уусгахад хялбар байдаг. Энэ цувралын № 35 гэх боронзон өнгөтэй тень нь гэрлийн туяанд жижиг ба том хэмжээтэй ширхгүүдээр гялалздаг байгаа.
Kiko Milano брэндийн бутарсан тень
Уруул, нүд болон хумсан дээр хэрэглэж болох энэ саа нь дөрвөн өнгөний сонголттой худалдаанд гарсан. Мөнгөлөг өнгөтэйг нь нүдний дотор буланд, харин улааныг нь урууландаа түрхээрэй.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт