BB , CC болон энгийн суурь кремүүд
Бид хавар-зуны дулаан улирал эхэлмэгц хүнд бүтэцтэй косметик бүтээгдэхүүнүүдээ аль болох далд газар хийж, үүний оронд арьсан дээр үл мэдэгдэх хөнгөн бүтэцтэй бүтээгдэхүүн сонгохыг хүсдэг билээ. Будаггүй мэт харагдах байгалийн төрх эрэлт өндөртэй байгаа энэ үед цаг үетэйгээ хөл нийлүүлэн хөнгөн крем сонгохыг зөвлөж байна.
Guerlain L'Essentiel суурь крем
Guerlain брэндийн энэхүү шинэ суурь крем нь хөнгөн бүтэцтэй атлаа арьсан дээрх өө сэвийг сайн дарж, арьсыг гэрэлтүүлж, байгалийн төрхийг тодотгож өгдөг. Мөн крем шингэн бүтэцтэй бөгөөд арьсан дээр хялбархан тархаж, үл мэдэгдэх нимгэн бүрхүүл бий болгон үр дүнгээ 16 цагийн турш барьдаг. Тогтоц сайтай гэдэг нь халуун зуны өдрүүдэд хамгаас хэрэгтэй, том давуу тал юм. L'Essentiel суурь кремний найрлагын 97% нь байгалийн гаралтай орцоос бүрддэг байна.
Chanel Les Beiges SPF 30 чийгшүүлэх үйлчилгээтэй суурь крем
Chanel-ын 2018 онд гаргасан шилдэг гоо сайхны бүтээгдэхүүн гэж хэлж болно. Энэхүү крем нь арьсыг чийгшүүлж, өө сэв дарж, өнгийг нь нэгэн жигд болгож, мөн нарнаас хамгаална. Мөн кремний найрлагад гэрэл ойлгодог жижиг хэсгүүд орсон тул арьс эрүүл гялбаа цацруулах болно.
Erborian CC Red Correct улайлтын эсрэг суурь крем
Арьсны өнгийг засаж, улайлт дарах зориулалттай бүтээгдсэн энэ крем нь ногоон пигменттэй хэдий ч арьсанд хүрмэгц арьсны өнгө дагуу хувирч, өө сэв дарж, найрлага дахь центелла ургамлын ачаар арьсыг сэргээж өгөх болно.
Omorovicza BB крем
Арьсыг нэгэн зэрэг чийгшүүлж, өө сэв дарж, өнгө оруулна. Omorovicza брэндийн боловсруулдаг найрлага үргэлж шим, тэжээлээр баялаг байдаг тул ихэнх бүтээгдэхүүнүүд нь косметик үүргээс гадна арьс арчилгааны үүргийг давхар гүйцэтгэдэг билээ. Энэ BB крем нь найрлагадаа С амин дэм, ургамлын ханд болон цайрын оксид, титаны диоксид зэрэг нарнаас хамгаалах бодисууд агуулдаг юм. Гурван өнгөний сонголттойгоор худалдаалагдаж байгаа.
Lancôme Teint Idole Ultra Wear Nude суурь крем
Lancôme брэнд Teint Idole Ultra Wear Nude гэх шинэ суурь кремийг дулаан улирал эхэлж буйтай холбогдуулан саяхан гаргасан байгаа. Маш хөнгөн, арьсан дээр үл мэдэгдэх бүтэцтэй энэ крем нь өнгөний өргөн сонголттой тул хүн бүр өөрт тохирсон өнгийг олох боломжтой. Мөн бүхэл өдрийн турш тогтоц сайтай байж, арьсыг нарнаас хамгаалж, бага зэрэг матт эффект бий болгоно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт