Бид хамгийн гоё савлагаатай, хүн бүрд таалагдах бэлгийг L’Occitane-аас оллоо
Шинэ жилийн limited edition гоо сайхны багцууд
Амьдралын тань чухал мөчүүдэд үргэлж хамт байдаг хайртай, дотнын хүндээ талархсан сэтгэлээ илэрхийлэх хамгийн тохиромжтой арга бол сэтгэлээ шингээсэн бэлэг барих гэдгийг уншигчид маань сайн мэдэх биз ээ. Тэр тусмаа өндөр чанар, эрүүл орц, гоёмсог дизайныг нэг дор цогцлоосон, өдөр тутамд хэрэгцээтэй бүтээгдэхүүн хэнийг ч баярлуулж чаддаг. Тэгвэл хэрэглэгчдийн шалгууруудад бүрэн нийцэх Францын премиум зэрэглэлийн L’Occitane гоо сайхны брэнд шинэ жилийн баярт зориулан жил бүрийн арванхоёрдугаар сард шилдэг бүтээгдэхүүнүүдээс нь бүрдэх тусгай limited edition багцууд гаргадаг уламжлалтай билээ. Эдгээр багцууд нь тухайн жилд хэрэглэгчдийн зүгээс өндөр үнэлгээ авч, эрэлт ихтэй байсан бүтээгдэхүүнүүдээс бүрддэг ба бүгд өөр өөрийн онцлогтой тул хэний ч сонирхолд нийцнэ гэдэгт итгэлтэй байж болох юм. Харин энэ жилийн тусгай бэлгийн багцуудад байгалийн шилдэг орц найрлагаар бүтэж, биеийн арьс чийгшүүлэн хамгаалахын зэрэгцээ эмчлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүд багтжээ. Мөн L’Occitane брэнд нь багцуудын доторх бүтээгдэхүүнүүдэд төдийгүй гаднах дизайнд ч хүртэл онцгой ач холбогдол өгч, хайртай хүндээ бэлэглэхэд тохиромжтой гоёмсог баглаа боодолтой багцууд санал болгож байна.
Holiday Advent Calendar
Хүүхэд насны дурсамж сэргээх шинэ жилийн гоёл чимэглэл, өвлийн өвөө, цасан охин, өнгө өнгөөр гялалзах сүлд мод гээд инээд хөөрөөр дүүрэн баярын эдгээр өдрүүдийг хэрхэн мартагдашгүй өнгөрөөх вэ? Мэдээж өдөр бүр өөр бэлэг агуулсан “advent calendar” буюу дотроо бэлэгтэй хуанли бэлгэнд авах. Тиймээс дотроо хатуу болон шингэн саван, биеийн тос, үсний шампунь, ангижруулагч, модон сам гээд нүүр болон биеийн арьс, үс арчилгааны нийт 24 бэлгээс бүрдэх L’Occitane брэндийн санал болгож буй хуанлийг анхааралдаа авахыг зөвлөж байна. Дөрвөн улирлыг илэрхийлсэн өвөрмөц бөгөөд маш өнгөлөг дизайнтай уг хуанли нь хормын дотор л баярын уур амьсгал оруулах болно.
Shea Chestnut
Энэхүү багцад багтсан биеийн тос, шингэн болон хатуу саван, ванны бөмбөлөг, гарын тос зэрэг нь найрлагадаа шиа самрын тос болон туулайн бөөр самрын тос агуулсан тул түргэн хугацаанд хуурайшсан арьсыг булбарай, зөөлөн болгож, тайвшруулна. Мөн C витамин болон антиоксидантуудаар баялаг тул арьс хамгаалах, нөхөн төлжүүлэх үйлчилгээ үзүүлдгээрээ онцлог юм. Түүнчлэн L’Occitane брэндийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхэд ямар нэгэн химийн гаралтай хиймэл үнэр мэдрэгддэггүй бөгөөд Shea Chestnut цуглуулгад байгалийн зөөлөн үнэр давамгайлсан тул танд ой мод, байгальтай ойр байгаа мэт мэдрэмж төрөх болно.
Shea Golden Latte
Арьс гялалзуулах эффекттэй биеийн тос, уруул өнгөлөгч болон гарын тос нь найрлагадаа шиа самрын тос, жүржийн охь болон нунтаг куркума агуулсан бөгөөд уг багцыг хэрэглэснээр арьсны өнгө сэргэж, гүн чийгшил авна. Үүгээр ч зогсохгүй биеийн болон гарын тос нь арьс чангалах, хуурайшилтаас урьдчилан сэргийлэх, хамгаалах гээд давхар эмчилгээний үйлчилгээтэй юм. Үнэрийн хувьд мөн хурц биш, чихэрлэг үнэр давамгайлах тул сүрчиг хэрэглэх ч шаардлагагүй.
Verbena Mandarin
Үнэрлэх төдийд л арааны шүлс асгарам мандарин жимс болон вербена цэцэг сэнгэнүүлэх уг багц нь Францын Прованс нутгийн өвөрмөц өнгө аясыг өөртөө шингээжээ. Нарны дулаан туяа арьсан дээр тусч буй мэт, эргэн тойрон өнгө өнгийн цэцэгсээр дэлгэрч буй мэт баяр баясгалантай, дулаан мэдрэмж төрүүлэх уг багц нь анхилуун сайхан үнэр бэлэглэхээс гадна арьсыг эрүүл, гэрэлтсэн болгоно. Багцад сүрчиг, гарын болон биеийн тос багтсан байна.
L’Occitane брэндийн бүх салбар дэлгүүрүүдээр хөнгөлөлттэй бэлгийн багцууд худалдаанд гарсан байна. Гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олондоо юу бэлэглэхээ хараахан шийдээгүй байгаа бол дараах багцуудаас сонгоорой. Дэлгүүрийн зөвлөхүүд таны сонгосон бэлэг бүрийг өнгөлөг сав баглаа, чамин туузаар чимэглэж өгөх болно.
Дэлхийн 90 гаруй улсад 3600 гаруй бутик дэлгүүртэй тус брэнд нь хамгийн шилдэг, эрүүл, үр дүнтэй хэмээн тодорхойлогдох, зөвхөн байгалийн гаралтай орцууд ашигладаг билээ. L’Occitane брэндийн дэлгүүрээр зочилбол эрэгтэй болон эмэгтэй арьс арчилгааны бүтээгдэхүүн, анхилуун үнэрт сүрчиг, үс арчилгаа, өрөөний тансаг үнэртүүлэгч гээд нийт 450 нэр төрлийн бүтээгдэхүүнтэй танилцах боломжтой. Мөн брэндийн бүх бүтэгдэхүүн химийн найрлага, үнэртүүлэгч, хэрэглээ уртасгах бодис агуулдаггүй аж.
Амьд байгалийн шим бүрийг шилэнд юүлэн гаргаж буй брэнд.
L'OCCITANE en Provence
Хаяг: Шангри-Ла Молл, 2 давхар
УИД, 1 давхар
Хан-Уулын E-mart, 2 давхар
Холбогдох утас: 7010-1070
Facebook: L'OCCITANE en Provence
Instagram: @loccitane_mn
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт