Шинэ жилийн үдэшлэгийн улирал албан ёсоор эхэлснийг хотын өнцөг бүрт дуугарах салютын чимээ, хөл хөдөлгөөн ихтэй гудамжаар хаа нэг тийшээгээ яаран сандрах ганган залуус, хаа сайгүй анивчих тод гэрэл болон алхам бүрт нүд баясгах гацуур моднууд илтгэж байна. Та ч мөн үдэшлэгийн урилгууддаа дарагдаж байгаа биз ээ. Бид энэ жилийн даашинзын онцлох загваруудыг тоймлон бичиж, нүүр будалтын тренди санаануудыг өгч, гэрээ ч мөн хэрхэн баярын уур амьсгалтай болгох талаар бичсэн байгаа. Харин одоо үс засалтын талаар л ярилцах үлдлээ. Энэ жил өдөр тутмынхаа нэгэн хэвийн үс засалтаас татгалзаж, цаг заваасаа 40 минут золиослон ямар нэгэн шинэ шийдэл туршаад үзээрэй. Бидний санал болгох үс засалтуудаас сонголтоо хийхдээ даашинзынхаа загварыг тооцоолохоо мартуузай. Энэ жил 80-аад оны диско хэв маяг ноёрхож байгаатай холбогдуулан ямар ч зоригтой төрх загварлаг байх болно. Тиймээс эрсдэл гаргахаас бүү эмээгээрэй.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт