Зуны амралтаараа хэрэгжүүлэх үс засалтууд: Овоолсон, мушгисан ба сүлжсэн үс

Шөнийн зугаалгаас эхлээд далайн эрэг дээрх амралт хүртэл

Хайхрамжгүй овоолсон үс



Хайхрамжгүй овоолсон үсийг бий болгохын тулд үнэндээ маш их хэмжээний хэлбэржүүлэгч бүтээгдэхүүн хэрэг болно. Дөнгөж угаасан, нойтон үс байрандаа тогтдоггүй учир үсээ хатааж, бүтээгдэхүүний ачаар хэлбэрт оруулахаас өөр аргагүй. Ялангуяа нарийн ширхэгтэй, торгомсог үстэй бүсгүйчүүд үүнийг анхааралдаа аваарай. Түүнчлэн уг засалтыг хийхэд эгнээнээсээ гарсан үс аль болох их байх тусам сайн юм шүү.

Бандана



Бандана ба алчуур нь үсийг нарнаас хамгаалахын зэрэгцээ богемын дүр төрх бүрдүүлнэ. Төрөл бүрээр загварчилж, туршилт хийж үзээрэй.

Толгойн боолт

Толгойн боолт нь усны хувцас, даашинз гээд ямар ч хувцаслалттай нийцдэг. Энэ нь мөн задгай тавьсан, боосон, сүлжсэн гэх зэрэг төрөл бүрийн үсний засалттай зохицдог. Цаг, заваа үрэхгүйн тулд бэлэн боолт худалдаж авсан нь дээр шүү.

Чанга сүлжсэн үс



Усанд сэлэхэд эсвэл далайн эрэг дээр амрахад чанга сүлжсэн үс нь хэлбэрээ алдахгүй том давуу талтай. Тэгээд ч оройдоо сүлжсэн үсээ задгай тавин хэлбэржүүлэгч бүтээгдэхүүн түрхсэнээр гоёмсог үсээрээ гайхуулж болох юм.

Толгой тойруулан сүлжсэн үс



Энэ засалт нь зуны цагт тун тохиромжтой. Үс нүүрний урдуур орон саад болохгүйн зэрэгцээ маш романтик төрх бүрдүүлнэ. Ийм засалт хийхийн тулд үсээ хоёр хэсэг болгон сүлжиж, хавчаарын тусламжтайгаар толгойгоо тойруулан тогтоогоорой.

Buro.Mongolia

2017-07-26, 17:00

  • Зураг: