Энэ хавар зонхилох маникюрын 6 чиг хандлага

Хавар-зун 2025 улирлын загварын шоуны тайзнаа ирвэсийн хээтэй будалт, микро френч, шовх хэлбэрийн хумс гэхчлэн олон сонирхолтой маникюрууд үзэгдлээ. Мөн өөгүй цэмцгэр будалт энэ хавар зонхилох болно гэдгийг Gabriela Hearst, Chloe загварын орднууд батлан харуулсан бол эсрэгээрээ Melitta Baumeister, Mugler тэргүүтэй орднууд этгээд шийдэлтэй, нүсэр чимэглэлтэй будалтуудыг танилцуулсан байна. 

Ингээд 2025 оны хавар эрэлтээрээ тэргүүлэх маникюрын гол чиг хандлагуудтай танилцацгаая.


ШОВХ ҮЗҮҮРТЭЙ ХУМС 

Grace Ling, Prabal Gurung, Kim Shui тэргүүтэй загварын ордны хавар-зун 2025 улирлын шоу дээр алхсан моделиуд ихэвчлэн шовх үзүүртэй, урт хумсаар гоёсон харагдлаа. Ийм хэлбэрийн хумс нь хурууг урт, эмэгтэйлэг харагдуулж өгдөг давуу талтай тул ирэх хавар туршаад үзэхийг зөвлөж байна. 


Grace Ling

Grabal Gurung

 

Kim Shui

 


МЕТАЛЛИК СААРАЛ ӨНГИЙН НОЁРХОЛ

Өнгөрсөн жилийн турш эрэлттэй байсан металлик саарал өнгө ирэх улирлуудад ч мөн адил эрчээ алдахгүй бололтой. Тухайлбал, Private Policy брэнд 3D стилийн металлик саарал өнгийн маникюрыг танилцуулсан бол Chet Lo ордон буруу харсан загвартай сонирхолтой будалтыг хэрэгжүүлсэн байна. 

Мөн энэ төрлийн өнгө нь богино, дөрвөлжин хэлбэрийн хумснаас илүүтэй урт, шовх үзүүртэй хумсанд тохиромжтой, гоёмсог харагддаг гэдгийг мартуузай. 

Sinead Gorey

Kim Shui

Libertine

Helen Anthony

 

Private Policy

 

Chet Lo

Grace Ling


БУРГУНДИ УЛААН ӨНГӨ

Ямар ч арьсны өнгө, хумсны хэлбэрт төгс зохицдог элегант өнгө бол мэдээж бургунди улаан. Энэхүү өнгө нь хүйтний улиралд илүү тренд болж эхэлдэг ч Valentino, Off-White, Alexander McQueen гэхчлэн загварын олон орднууд бургунди улаан өнгө ирэх хаврын улиралд эрэлтээрээ тэргүүлэх болно гэдгийг батлан харуулжээ. 

Valentino

Vaquera

Moschino

Off-White

Ahluwalia

Alexander McQueen


НҮСЭР ЧИМЭГЛЭЛҮҮД

Өнгөрсөн улирлуудад цэцгэн хээ, гялтганасан жижиг шигтгээ гэхчлэн минимал маягийн маникюрын гоёлууд тренд болж байсан. Тэгвэл ирэх хавар шууд л анхаарал татахуйц, нүсэр хэмжээтэй чимэглэлүүд зонхилох хандлагатай байна. 

Тухайлбал, All In брэнд хумсны толионоос хэд дахин том сувдан гоёлтой маникюрыг танилцуулсан бол Simone Rocha ордны моделиуд тас хар өнгийн гялалзсан шигтгээтэй, унжсан загвартай будалтаар гоёсон байв. 

Simone Rocha

Luar

Nensi Dojaka

All In


ӨӨГҮЙ, ЦЭМЦГЭР ХЭВ МАЯГ

Өдөр тутмын хэв маягтай төгс зохицох тус будалтыг ихэвчлэн сүүн цагаан, зөөлөн ягаан зэрэг цайвар өнгөнүүдийг ашиглан, будаагүй мэт будалтыг хэрэгжүүлдэг байсан билээ. Тэгвэл энэ удаа загварын орднууд ямар ч будаг ашиглахгүйгээр өөгүй, цэмцгэр маникюр бүтээхийг илүүд үзжээ. 

Тодруулбал Hermes, Burberry, Ferragamo зэрэг орднууд хумс арчилгааны үе шат дээр илүү анхаарал хандуулж, эрүүл, жигд өнгөтэй, мөн хэт урт, бас хэт богино биш маникюрыг онцолсон байна. 

Sacai

Gabriela Hearst

Hermes

Chloe

Ferragamo

Burberry

 

Mowalova

 


ТАС ХАР ӨНГӨ

Melitta Baumeister, Mugler, Christian Cowan брэндүүдийн шоуны үеэр хамгийн их анхаарал татсан өнгөөр тас хар өнгө тодорчээ. Сүрлэг, тансаг байдлыг илтгэдэг, ямар ч хувцаслалт, аксесуартай зохицож чаддаг энэхүү өнгө нь нэг хэсэгтээ л маникюрын салбарт зонхилох хандлагатай байгаа юм.

Хэрэв танд тас хар өнгө нь өдөр тутмын будалтад тохиромжгүй мэт санагдвал будалтаа сувдан шигтгээ, эсвэл зөөлөн өнгөтэй гоёмсог хээгээр чимэглээд үзээрэй.

Avavav

Melitta Baumeister

Mugler

Christian Cowan


Э.Цовоо

2025-02-17, 18:12