Мода эргэж байна: Гялтганасан эффекттэй уруул өнгөлөгч

1990-ээд оныг эргэн дурсах нь

Гялтганасан эффекттэй уруул өнгөлөгч нь 2019 оны гол косметик бүтээгдэхүүнээр тодрох өндөр магадлалтай байна. Хоёр арван жилийн өмнөх энэхүү хит бүтээгдэхүүн одоо эргээд моданд орж байгаа бөгөөд Business of Fashion сэтгүүлийн дүгнэснээр энэ нь бидний 1990-ээд оныг санан дурсаж буйтай шууд холбоотой юм. Хэрэглэгчид өсвөр насныхан шиг хувцаслаж, бага насаа дурссан аксесуар хэрэглэж, ретро стиль рүү шилжихийг хүсэж байгаа ба брэндүүд ч энэ хүслийг нь улам бүр бадрааж өгч байна. Аз болж орчин үеийн уруул өнгөлөгчид хорин жилийн өмнөхөөс илүү дэвшилтэт технологиор хийгдэж байгаа тул наалдаж, урсалгүй хэрэглэхэд илүү таатай байх болно.

Булбарай, булцгар уруулын тренд хүчээ авахад Ким Кардашьян ба Кайли Женнер нар ихээхэн нөлөө үзүүлсэн гэж хэлж болно. Гэхдээ хэрвээ тэдний уруул тарилгын үр дүн бол уруул өнгөлөгч таны уруулыг аливаа эрсдэлгүйгээр булцгар харагдуулна. Түүнээс гадна Euromonitor зах зээл судлалын компанийн онцолсноор ихэнх хүмүүс булцгар, булбарай уруулыг эрүүл мэндийн нэгэн үзүүлэлт гэж хардаг. Тиймээс Huda Beauty, Morphe, Fenty Beauty болон бусад косметик брэндүүдийн худалдаалж эхэлсэн гялтганасан, чийглэг уруул өнгөлөгчийг туршин 1990-ээд оныг эргэн дурсахыг бид уриалж байна.

 

 

 

Buro.Mongolia

2019-01-04, 12:00