Нүүр будалтын тренд: Асимметр буюу тэгш бус хэмтэй нүүр будалт

Нэгэн хэвийн будалтаас залхаж байвал туршаад үзээрэй

Асимметр буюу тэгш бус хэмтэй загварууд тренд болж, хоёр өөр төрлийн ээмэг зүүх нь загварын мэдрэмжийг илэрхийлж, тэр ч бүү хэл алдартай нүүр хувиргагчдын ажлууд дээр ч бас тэгш бус хэмтэй будалтууд ажиглагдах боллоо. Тухайлбал Louis Vuitton намар-өвөл 2018 шоун дээр нүүр хувиргагч Пэт Макграт хөх, улбар шар өнгийн контур ашиглан хичээл зүтгэл гаргаагүй мэт атлаа анхаарал татам нүүр будалтыг гүйцэтгэсэн бол, Maybelline брэндийн сурталчилгаанд ч мөн тэгш бус хэмийг онцолсон байлаа.

Хэрэв асимметр нүүр будалт хийхээр шийдсэн бол юуны түрүүнд ямар хэлбэр дүрс "зурах", ямар өнгийн контур ашиглахаа арьсны өнгө, нүдний хэлбэртээ тааруулан сонгох нь хамгийн чухал гэдгийг нүүр хувиргагчид зөвлөлөө. Түүнчлэн аль болох хурц тод өнгө болон саа зэргийг ашиглан сонирхолтой уур амьсгал бүрдүүлээрэй. Бүтээлч байдлыг тань илтгэх ретро-футуристик хэв маягтай асимметр нүүр будалтыг нэгэн хэвийн байдлаас уйдсан хэн бүхэн туршиж үзэхийг санал болгож байна.

 

Buro.Mongolia

2018-11-20, 16:40