Дарсны улаан хүрэн, интоорын гүн улаан, сонгодог улаан, зэсний улаан шаргал, тоосгоны улаан, бадмаараг улаан, бөөрөлзгөнийн улаан гээд байж болох бүхий л улаан туяанууд сүүлийн хэдэн жилийн турш моодноос гарсангүй. Мэргэжлийн нүүр хувиргагчид улаан өнгийг ашиглан төрөл бүрийн өвөрмөц будалт хийх дуртай бол, гоо сайхны үйлдвэрлэгчид үүнд хэрэг болох өргөн сонголт бүхий бүтээгдэхүүнүүд гаргаж байна. Улаан өнгийн тень нь ногоон ба цэнхэр нүдтэй төгс зохицдог ч, бор өнгийн нүдийг ч бас тодотгож өгдөг давуу талтай юм.
Будалтын хувьд Anya Hindmarch брэндийн шоу дээр үзэгдсэн дан улаан өнгийн контураас эхлээд Alberta Ferretti-гийн танилцуулсан улаан оруулгатай смоки хүртэл маш олон төрлийн аргачлал бий. Илүү энгийн, өдөр тутмын будалт хийхийг хүсвэл Carolina Herrera-гийн хөнгөн уусалттай аргачлалыг дуурайж болох бол, гялалзсан эффекттэй илүү анхаарал татам хувилбарыг Nina Ricci-гийн мэргэжилтнүүдээс суралцаж болно. Ерөнхийдөө улаан өнгө нь мөнгөлөг, алтлаг ба боронзон туяануудтай сайхан зохицдог. Мөн улаан өнгөөр нүдээ будсан тохиолдолд хацар өнгөлөгчөөс татгалзаж, үүний оронд контуринг хийхийг зөвлөх байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт