Урлаг Соёл | Дүрслэх Урлаг & Театр
Бид олон улсын контемпорари урлагийн Лхам галерейд зочиллоо
THE BURO. SPECIAL
Бид өнгөрөгч оны аравдугаар сард олон улсын контемпорари урлагийн галерей болох Лхам галерейн нээлтэд очиж, эх орондоо төдийгүй дэлхий дахинаа танигдсан реалист уран зураач Б.Отгонтүвдэнгийн “Өнгөрсөн Одоо” хэмээх бие даасан үзэсгэлэнтэй нь танилцсан ба арга хэмжээний турш төрсөн сэтгэгдлээсээ уншигчидтайгаа хуваалцаж байсан билээ.
Тэгвэл энэ удаад BURO. Монгол дахь салбар болон Velin сэтгүүлийн ерөнхий захирал Ө.Содгэрэл Лхам галерейгаар зочлон үүсгэн байгуулагч М.Нацагсүрэн болон бүтээлч захирал, куратор Кристианна Бонин нартай биечлэн уулзаж, тэдний үйл ажиллагаатай илүү дэлгэрэнгүй танилцахын сацуу олны мэдэхийг хүссэн сонирхолтой асуултуудыг тавилаа. Түүнчлэн зураач Б.Отгонтүвдэн үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүдийн цаад утга санааг тайлбарлан, энэхүү үзэсгэлэнгээрээ зочдод юуг ойлгуулахыг хүссэнээ ярьж өгсөн юм.
"Бид Монголын уран зургийг гаднын зах зээл рүү гаргахаас гадна гаднын зах зээлд байгаа гайхалтай бүтээлүүдийг ч гэсэн Монголд авчрах зорилготой. Түүнчлэн гаднын профессорууд, экспертүүд, түүх судлаачид, уран зураг судлаачдыг урьж воркшоп, лекцүүд хийх болно. Галерейдаа тогтмол соёлын болон боловсролын солилцоо хийнэ гэсэн үг юм"
-М.Нацагсүрэн.
Ташрамд дурдахад, нэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн хоёрдугаар сарын 23-ныг дуустал Лхам галерейд монгол болон буриад уран бүтээлчдийн хамтарсан “Мөнхийн холбоо” үзэсгэлэн тавигдана.
Хаяг: СБД, 1-р хороо, Central Park, 10-р давхар
Утас: 7570 8080
Facebook: Lkham Gallery
Instagram: @lkham_gallery
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт