Урлаг Соёл | Дүрслэх Урлаг & Театр
Бүтээлч ярилцлага
"BURO-гийн асуултад зургаар хариулцгаая" ярилцлагын шинэхэн дугаар хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн ярилцлагадаа бид залуу уран бүтээлч Т.Маралыг зочноор урьсан юм. Instagram олон нийтийн сүлжээнд @maraltur нэрээрээ танигдсан тэрээр 2016 онд ШУТИС-ын ҮТС-ийг интерьер дизайны мэргэжлээр төгсжээ. Т.Марал өмнө нь поп арт зургуудаараа URTS маркын нэр дор үзэсгэлэнгээ гаргаж, хүмүүст цоо шинэ мэдрэмж өгөх, сэтгэлгээний өөр өнгө, өнцгийг харуулах бүтээлүүдийг дэлгэж байсан юм. Марал зургуудаа зурахдаа маркер, бэхэн бал ашигладаг ба цаашид дижитал байдлаар зурах сонирхолтой байгаагаа бидэнтэй хуваалцсан юм.
Түүний Instagram-ийг дагаснаар өнгөлөг, бүтээлч, поп өнгө аястай уран бүтээлүүдтэй танилцахаас гадна Bullet Journal буюу төлөвлөгч дэвтрийг бүтээлчээр ашиглах санааг олох боломжтой. Түүнчлэн тэрээр саяхнаас хөгжилтэй богино комикуудаас бүрдэх @nomadicomics хэмээх хуудсаа ажиллуулж эхэлсэн болохоо онцолсон юм. Ингээд Т.Марал BURO-гийн асуултад хэрхэн хариулсныг хамтдаа харцгаая.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт