Урлаг Соёл | Дүрслэх Урлаг & Театр
Загварын салбар дахь уран бүтээлчид
Рози Макгиннесс (@rosiemcguinness)
Улаан, ногоон, цэнхэр гэх үндсэн өнгөнүүдийг уран бүтээлдээ ашигладаг Рози Макгиннесс гэгч нэгэн Glamour, Garage сэтгүүлүүд, Victoria Beckham, Net-a-Porter болон Викториа ба Альбертийн музейтэй хамтран ажиллажээ. Түүний зургуудаас бага зэрэг винтэж уур амьсгал мэдрэгдэх бөгөөд өөрийнх нь онцолсноор бодит байдлыг бүтээлдээ тусгахыг хичээдэг байна.
Келли Биман (@kellymariebeeman)
J.W. Anderson брэндийн үүсгэн байгуулагч, бүтээлч захирал Жонатан Андерсоны сайн найз Келли Биман хамгийн анх Loewe брэндэд зориулан бүтээсэн зургаараа олонд танигдаж эхэлжээ. Контемпорари хэв маягтай түүний зургуудад хувцас загвар Амазоны халуун дулаан уур амьсгал, орчин үеийн шик эмэгтэйн төрх холилдон мэдрэгдэнэ.
Сесилия Карлстедт (@cecilia_carlstedt)
Стокгольмоос гаралтай уран бүтээлч Сесилия Карлстедтийн үйлчлүүлэгчдийн дунд Dior, Estee Lauder, Nina Ricci, Jimmy Choo нар багтдаг байна. Тэрээр ихэвчлэн усан будаг ашиглах дуртай ба түүний зургуудад зөөлөн, тайван уур амьсгал давамгайлдаг.
Блэр Брейтенштейн (@blairz)
Блэр Брейтенштейний зургуудад алаг нүд, урт сормуус, том уруултай загварлаг охид дүрслэгдэнэ. Тэрээр зурахдаа ихэвчлэн тосон харандаа, маркер ашигладаг ба түүний уран бүтээлүүд Glamour, Harper’s Bazaar, Vogue зэрэг алдартай сэтгүүлүүдэд хэвлэгдэн гарч байжээ. Түүнчлэн Prada, Coach, Oscar de la Renta гээд томоохон загварын брэндүүд түүний уран бүтээлүүдийг сурталчилгаандаа ашигласан байдаг.
Жил Баттон (@buttonfruit)
Бусад уран бүтээлчидтэй харьцуулбал Жил Баттон акрил болон бэхэн будаг ашигладгаараа онцлог. Загварын охин тэнгэрүүд болон дизайнеруудаас бүтээлч сэдэл аван уран бүтээлээ туурвидаг тэрээр Gucci, Dries Van Noten брэндүүдтэй хамтран ажилласан туршлагатай.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт