Lalique болон Дэмиен Херстийн хамтын хөдөлмөр

Нарийн урлаг

Францын шил болон болор эдлэлийн ордон Английн этгээд зураачтай хамтран уран хийц бүхий эрвээхийн урлалтай шилэн хавтангууд бүтээжээ

Уран бүтээлч Дэмиен Херстын гол сэдэв бол эрвээхий. Тэрбээр эрвээхийг төрөл бүрийн хэлбэрээр ашигладаг ба зургаар дүрсэлж, гэрэл зургийг нь авч, олон төрлийн инстоляци бий болгохоос гадна хатаасан эрвээхийгээр коллаж хүртэл хийдэг байна.

Тэгвэл энэ удаад шинэхэн дүрслэл нь Lalique-гийн ордонтой хамтран цөөн тоогоор гаргасан Eternal коллекциор амилжээ. Олон өнгийн 12 шилэн хавтан дээр бүтсэн тус бүтээлүүдийг Other Criteria сайтаас 12 000 - 20 000 фунтэд багтаан авах боломжтой ажээ. Энэхүү уран хийцтэй бүтээлүүд нь Дэмиен Херст болон Рене Лалик нарын эрвээхийн шидэт гайхамшгийг төсөөлөх хамтын мэдрэмжээр төгс бүтжээ.

 

2015-07-14, 11:59

  • Зураг: Buro 24/7 Russia