Виржил Абло ба IKEA нарын хамтарсан MАRKERAD цуглуулгын албан ёсны зургууд цацагдлаа

Нэгэн шинэ бүтээгдэхүүн багтжээ

Дизайнер Виржил Абло болон IKEA брэнд нарын хамтарсан MARKERAD нэртэй тавилга болон гэр ахуйн аксесуараас бүрдсэн цуглуулгыг Швед улсад зохиогдож буй Ардчилсан Дизайны Өдөрлөгөөр олон нийтэд танилцууллаа. Мөн энэ үйл явдалтай давхцуулан цуглуулгад багтсан зарим бүтээгдэхүүний албан ёсны зургууд цацагдсан байна.

Шинэ мянганыханд зориулсан MARKERAD төслийн боловсруулалт бараг нэг жил орчим хугацаанд үргэлжилж байгаа билээ. Албан ёсны зургуудаас бид MARKERAD цуглуулгад багтсан, урьд өмнө нь огт дэлгэгдээгүй нэгэн шинэ бүтээгдэхүүн олж харсан нь төлбөрийн баримтын зурагтай хивс байлаа.

Өдөрлөгийн үеэр IKEA брэндийн ерөнхий дизайнер Хенрик Мост "Виржил Абло дизайны үндсэн техникийг ашиглан, энгийн материалаар цоо шинэ зүйлийг бүтээж чаддаг гайхалтай авьяастай хүн. Бидний хамтран бүтээсэн цуглуулгын бүтээгдэхүүн болгонд урлаг ба дизайны үнэ цэнэ шингэсэн" хэмээн Аблотой хамтран ажиллахад таатай байсан тухайгаа өгүүлжээ.

Дашрамд дурдахад MARKERAD цуглуулга 2019 онд худалдаанд гарахаар болсон байна.

Buro.Mongolia

2018-06-08, 11:09