Харин та санал нийлж байна уу?
Шагнал гардуулах ёслол 2022 оны гуравдугаар сарын 27-ны өдөр товлогджээ
Кино урлаг сонирхдог хүн бүрийн хүсэн хүлээдэг чухал арга хэмжээнүүдийн нэг болох Оскарын наадам болоход тав хүрэхгүй сарын хугацаа үлдэж, тус ёслолд нэр дэвших бүтээлүүдийн талаар таамаг дэвшүүлэх хамгийн тохиромжтой үе ирээд байна. Салбарын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар 2022 оны Оскарын наадамд гол өрсөлдөөн өндөр төсвөөр бүтсэн, инди хэв маягийн кинонуудын дунд явагдах гэнэ. Түүнчлэн жүжигчдээс Кристен Стюарт, Уилл Смит, Кирстен Данст нар болон найруулагчдаас Жейн Кэмпион, Мэгги Жилленхол, Шан Хедер нар анхныхаа Оскарыг гардан авах өндөр магадлалтай байна.
Хагас намтарчилсан, драма төрлийн энэхүү бүтээлийг 46 дах удаагийн Торонтогийн олон улсын кино фестивалийн “үзэгчдийн сонголт” төрөлд ялалт байгуулсан Кеннета Брана найруулсан билээ. Тус кинонд найруулагчийн Умард Ирландын мөргөлдөөний үед өнгөрүүлсэн бага насных нь тухай өгүүлдэг юм.
Бүтээлийн гол дүрийг Жуд Хилл бүтээж, харин Катрина Балф, Жейми Дорнан, Киаран Хайндс болон Жуди Денч нар гэр бүлийн гишүүдийн дүрд тоглосон билээ.
Жейн Кемпейны найруулсан Өрнөдийн драма төрлийн “The Power of the Dog” бүтээлд Монтанагийн хамгийн том фермийн аж ахуй эрхэлдэг Филе (Бенедикт Камбербэч) болон түүний бэр эгч Роуз хоёрын (Кирстен Данст) дунд үүсч буй дайсагналт харилцааны талаар өгүүлдэг.
Харц буруулах боломжгүй дүр зургууд, ховстох увдистай жүжиглэлт, гүн сэтгэгдэл үлдээсэн киноны дуунууд энэхүү бүтээлд хосолсноор Оскарын түүхэн дэх гурав дах шилдэг эмэгтэй найруулагч төрөх өндөр магадлалтай байна.
“Dune” бол маргаангүй энэ жилийн дуулиант кинонуудын нэг билээ. Энэхүү киноны үйл явдал алс холын ирээдүйд өрнөх бөгөөд Тимоти Шаламегийн тоглосон сансрын "ханхүү" ертөнцийн хамгийн аюултай газруудын нэг болох Арракис гараг руу аялсан тухай гардаг.
Дени Вильнёвын найруулсан тус бүтээлийн дүрсний эффект, чимэглэл, дүрүүдийн хувцас болон Оскарын шагналт хөгжмийн зохиолч Ханс Циммерийн зохиосон дуунууд нь “Dune”-ийг Оскарын хэд хэдэн төрөлд гарцаагүй нэр дэвшүүлэх шалтгаанууд юм.
Жүчигчин Уилл Смит 15 жилийн өмнө “The Pursuit of Happiness” киногоороо Оскарын “Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин” төрөлд нэр дэвшиж байсан. Тэр үеэс хойш түүний нэр Оскарт одоог хүртэл дурдагдаагүй байгаа юм. Тэгвэл кино шүүмжлэгчид Уилл Смитийг “King Richard” киноны Ричард Уильямсын (Венера, Серена гэх теннисчин охидын эцэг болон дасгалжуулагч) дүрээрээ Оскарт нэр дэвшиж, цаашлаад ялалтын цомыг атгана гэх найдлагыг тавьж байна.
Диана гүнжийн Sandringham ордонд өнгөрүүлсэн гунигт гурван хоногийг өгүүлэх “Spencer” киноны гол дүрд Кристен Стюарт тоглохоор сонгогдсон нь олны анхаарлыг ихэд татаад байсан. Энэхүү бүтээл нь нээлтээ хийсний дараа Кристен Стюартын хүчирхэг жүжиглэлт хүлээлтийг давснаас гадна тус бүтээл нь түүхийг үнэнээс хэт гуйвуулахгүйгээр хүүрнэсэн нь үзэгчид болон шүүмжлэгчдээс магтаал хүртсэн билээ. Мөн хөгжмийн зохиолч Жонни Гринвүд болон дизайнер Жаклин Дюрранб нар Оскарт ялалт байгуулах хэмжээнд үүргээ гүйцэтгэсэн хэмээн үзэж байна.
Гильмеро дель Торогийн найруулсан “The Shape of Water” романтик, уран зөгнөлт кино нь 2018 оны Оскарт нийт дөрвөн төрөлд ялж байсан. Тэгвэл түүний найруулсан удаах бүтээл буюу Брэдли Купер, Руни Мара, Тони Коллет, Уиллем Дефо, Ричард Женкинс зэрэг алдартнуудын бүрэлдэхүүнтэй “Nightmare Alley” нуар-триллер кино нь энэ жил ч мөн нэр дэвших магадлалтай байна.
Мэгги Жилленхолын найруулсан анхны бүтээл болох Элена Феррантегийн романаас сэдэвлэсэн “The Lost Daughter” нь эх хүний баяр хөөр, зовлон, гунигийг харуулдаг. Тус бүтээл нь “шилдэг сэдэвчилсэн кино зохиол” төрөлд нэр дэвших шаардлагуудыг хангаж байгаагаас гадна Оливия Золман, Жесси Бакли, Дакота Жонсон гэх уран бүтээлчид өндөр ур чадвартай жүжиглэлтийг толилуулсан билээ.
1998 оноос хойш нийт таван удаа Оскарт нэр дэвшсэн найруулагч Пол Томасыг 2022 оны Оскарт ялалт байгуулаасай хэмээн олон хүн хүсч байна. Энэ жилийн хувьд тэрээр “Licorice Pizza” кинон дээр ажилласан бөгөөд тус бүтээлд өсвөр настан Купер Хоффманы хайрын түүхийн талаар өгүүлдэг. “Licorice Pizza” нь үзэгчид болон салбарын мэргэжилтнүүдийн сайшаалыг хүртсээр байгаа ба Оскарын “шилдэг эх зохиол” төрлийн ялагчаар тодрох боломжтой хэмээн шүүмжлэгчид үзэж байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт