Бюро 24/7 ярилцлага
"Мэрилэнд" хэмээх киногоо Каннын кино наадамд танилцуулсаны дараа бид Дайан Крюгертэй уулзаж, түүний ажлын амжилтын талаар, Америкт байх хугацаандаа Европыг санагалздаг эсэх болон стиль имиджийн талаар юу гэж боддогийг нь сонирхлоо
Дайан Крюгер дэлхийд алдартай жүжигчин төдийгүй модель. Тэрбээр хэд хэдэн улсад аж тѳрѳхийн хажуугаар хэд хэдэн кинонд тоглож, үргэлж эрч хүчээр дүүрэн байдаг. Түүний хүсэл мѳрѳѳдѳл, Америк, Европын талаар юу гэж боддогийг, мөн загварын тухай ярилцахаар бид Martell house-ын 300 жилийн ойгоор Версаль дотор Дайанатай уулзсан юм.
Та хамгийн анх Холливүүдад очсон үеэ дурсана уу? Тэр үед энэ нь таны хувьд ач холбогдолтой байв даа?
Холливүүдад би анх "Трой" киног зорьж очихдоо үнэхээр гайхширсан. Тэр үед надад агент ч байгаагүй би ѳѳрийн бичлэгээ явуулаад л дүр авчихсан. Тэгсэн бүх агентууд надад хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах санал тавьж эхэлсэн бѳгѳѳд би энэ бүх үйл явдлаас болж бүрэн шоконд орж байж билээ. Түүний дараа би Холливүүдад ирсэн. Би тэр үед юу бодож байснаа маш тод санаж байна. Холливүүдад цаг агаар үргэлж сайхан байдаг. Тэр үед арваннэгдүгээр сар байсан шиг санагдаж байна. Тэгэхэд маш хүчтэй бороо орж байсан бѳгѳѳд би онгорхой сандаалнаас ѳѳр зүйл авчраагүй байв. Тэгээд аадар бороон дунд САА (Creative Artists Agency) руу шоорт, сандаалтай очиж байснаа санаж байна. Тэд намайг галзуурсан л гэж бодсон доо. Ерѳнхийдөө одоо ч гэсэн Холливүүдын зарим зүйлд дасах хэрэг гардаг шүү.
Харин одоо америк агенттай хамтран ажиллах ямар байдаг вэ? Та ѳѳртѳѳ юу хийлгэхийг хүсч эсвэл зааварчилдаг вэ?
Миний мѳрѳѳдѳл үргэлж жүжигчин болох байсан юм. Учир нь би кино, киноны хэл, франц, герман эсвэл англи гэх мэт киноны онцгой хэлнүүдэд дурласан. Тиймээс ч миний гарал үүсэл эсвэл ярианы аялгаас үл хамаарсан олон улсын хэмжээний жүжигчин болохыг хүсдэг байв. Би их зүйлийг хийхээр оролддог. Тиймээс жижиг хэмжээний европ кинонд тоглохоор явахад минь надад арай зѳѳлѳн хандаач, харин Америкт миний цар хүрээг ѳргѳжүүлэх сонирхолтой боломж олгохыг америкчуудаас хүсдэг.
Та Германаас Франц руу нүүсэн, мѳн та Лондонд ч амьдарч байсан гэж сонссон?
Тийм шүү. Үүнээс гадна Америкт дундаа завсарлагатайгаар нийт 18 жил амьдарсан.
Эдгээр ѳѳр улсуудын соёл уламжлал танд хэр сууж байна даа?
Би ѳѳрийгѳѳ эрлийз амьтантай тѳстэй гэж боддог. Би Герман хүн хэдий ч гадаадад 18 жил амьдарсан бѳгѳѳд амьдралынхаа ихэнхийг эх орноосоо ѳѳр газар ѳнгѳрѳѳсѳн гэсэн үг. Би хаяа ѳѳрийгѳѳ франц хүн гэж боддог байхад, хаяа америк хүн шиг санагддаг. Америкт миний үнэлдэг хэдэн зүйл бий. Ялангуяа ажлын ёс зүй болон дайчин байдал. Гэвч ойр ойрхон Европоор дутагддаг. Европт амьдралын тодорхой хэв маяг байдаг. Жишээ нь, Парист хэн ч цагтаа цуглардаггүй, тэнд зургаа, долоо хоногийн амралт ѳгдѳг. Түүнчлэн ѳдрийн цайгаараа дарс уудаг байдал нь таалагддаг. Та уудаг эсвэл уудаггүйгээр үл хамааран хүн бүрт ямар нэг шил дарс байх ёстой гэдэг нь хууль болсон газар. Хэн ч согтотлоо уудаггүй ч ийм хууль байдаг нь гайхалтай. Дарстай л байвал хэр их мѳнгѳ тѳлѳх нь хэнд ч хамаагүй байдаг.
Таны моделийн карьер 1990-ээд онд таарсан. Тэр үед загварын ертѳнцѳд их онцгой, томоогүй, балмад үе байсан. Тийм биш гэж үү?
Ѳѳ тийм шүү, үнэхээр гайхалтай үе байсан! Энэ бол супер моделиудын эриний яг араас дагасан үе байлаа. Би 15-16 настай байхдаа Versace-ийн шоунд орж хамгийн анх тайзан дээр алхаж байснаа санаж байна. Бүх агуу моделиуд тэр үед байсан бѳгѳѳд эргэн тойронд галзуурал, оргилуун дарсны цацарсан дуслууд болоод маш их сэтгэл догдлол оргилж байдаг байлаа.
Киноны талаар эргээд ярихад, таны кино жүжигчин болох шийдвэрт Люк Бэссон нѳлѳѳлсѳн гэж үнэн үү?
Тийм ээ, энэ үнэн. Миний сэтгүүлд гарсан зургийг үзээд дүр тѳрхийг минь кино жүжигчний ажилд илүү тохирно гэж үзсэн кино зах зээлийн анхны хүн Люк байсан юм. Тэрбээр намайг "Тав дах махбод" киноны дүрийн сонгон шалгаруулалтанд урьсан хэдий ч миний франц хэл муу байлаа. Тэр үед надад хэлэхдээ "Би чамайг энэ кинонд тогло гэж урихгүй ч чи жүжигчний дүрд өөрийгөө заавал сорих ёстой" гэж байсан юм.
Роми Шнайдер мөн танд томоохон нѳлѳѳ үзүүлсэн гэж ярьж байсан. Энэ нь таны франц кинонд тоглохыг хүссэн шалтгаан байсан уу?
Тийм ээ, маргаангүй үнэн. Би Францад очиж, франц найз залуутай болж, франц кинонд тоглож, маш их тамхи татахыг хүсдэг байлаа. Би залуу байхдаа түүний амьдрал романсаар дүүрэн байдаг гэж боддог байсан. Би түүнийг маш их биширдэг байсан бѳгѳѳд түүнээс цацарсан гэрэл намайг франц кинонд дурлаж, мөрөөдөхөд хүргэсэн юм. Түүний ачаар франц хүмүүс намайг ѳѳрсдийнхөө нэг гэж хүлээж авсан. Францад миний хувьд маш том нээлт болсон юм. Тэнд би жүжигчний ангид сурсан ба би одоо ч тэдний хувьд хуурай охин шиг нь байдаг. Намайг кинонд сайн тоглосон үед шууд франц хүн гэдэг байсан бол харин муухан тоглосон үед би эргээд л герман хүн болж хувирдаг.
Түүний аль кино хамгийн их таалагддаг вэ? Түүнчлэн түүний амьдралд тохиолдсон эмгэнэлт явдлыг та юу гэж боддог вэ?
Надад түүний бүх кино таалагддаг. Жишээ нь "Амьдралын жижиг зүйлс", эсвэл "Усан сан" кино. Түүний талаар, амьдралынх нь тѳгсгѳлийн талаар ярихад үнэхээр хүнд байдаг ч тэр кинон дахь амьдрал, жинхэнэ амьдрал хоёрын хязгаарыг тогтоож чадаагүй жүжигчин гэж би боддог. Энэ нь ч миний сэтгэлийг маш их хѳдѳлгѳдѳг. Миний тоглосон нэг ч дүр амьдралаас минь илүү сонирхолтой байж чадахгүй гэдгийг ойлгоход надад их хугацаа орсон. Тиймээс түүний ачаар би маш чухал зүйлийг сурсан гэж боддог.
"Гүүр" цуврал болон "Аавууд болон охид" цуврал завсарлах үеэр таны тоглосон киноны талаар ярилцъя. Уг кинонд та Рассал Кроутай хамт тоглосон байх аа?
Тийм ээ, яг "Гүүр" цувралын зураг авалт эхлэхээс ѳмнѳ. Энэ кино маш өөр төрлийн кино бөгөөд үйл явдал нь 1980-аад онд өрнөж, би архичин эхнэрийн дүр бүтээсэн юм. Маш хѳгжилтэй байсан шүү. Яагаад энэ дүрд намайг сонгосныг мэдэхгүй ч үнэхээр хѳгжилтэй байсан. Миний хувьд цоо шинэ туршлага байсан бѳгѳѳд FX суваг ("Гүүр" цувралыг гаргадаг байсан америкийн кабелийн суваг) надад маш сайнаар хандаж, зураг авалт болох Лос-Анжелесаас Питтсбургийн хооронд аялахад хэдэн ѳдѳр чѳлѳѳ ѳгдѳг байлаа.
За тэгвэл хоёулаа загварын талаар ярилцъя. Улаан хивсний ёслол хѳгжилтэй байдаг уу, толгойны ѳвчин болдог уу?
Тийм ээ, энэ их хѳгжилтэй бөгөөд бусад эмэгтэйчүүдийн адилаар надад таалагддаг. Улаан хивсэн дээгүүр алхахад зориулж гоёж гангалах нь маш хѳгжилтэй. Мэдээж өөрийн тоглосон киногоо сурталчлахаар явдаг болохоор энэ үе илүү онцгой, чухал байдаг.
Таны бодлоор таны хувцаслах мэдрэмжийг хэн хѳгжүүлсэн бэ?
Би сайн мэдэхгүй юм аа. Миний бодлоор би нас биед хүрсэн. Тиймээс ч би богино юбка, задгай артай хувцас ѳмсѳхѳѳ больсон. Энэ нь мэдээж сайн хэрэг. Харин бусдаар би үнэхээр мэдэхгүй юм аа.
Ѳѳрѳѳр хэлбэл таныг илүү уламжлалт маягаар хувцасладаг болсон гэж хэлж болох уу?
Миний 16 настай зургуудтай харьцуулахад тэр үеийнх шигээ ичгүүртэй байдалд орохгүйг хичээдэг болсон юм уу даа.
Та одоо Герман, Франц, Америкийн аль алинд нь амьдарч байгаа үед таны стиль ямар нэг байдлаар ѳѳрчлѳгдсѳн үү? Эдгээр орнуудад бүх зүйл ѳѳр байдаг шүү дээ?
Миний бодлоор үгүй ээ. Энэ бол миний стиль. Харин стиль бол чиний байгаа хотоос хамааралгүй байдаг. Харин хүндэтгэлийн оройн зоогонд явах гэж байгаа бол тохируулж хувцаслана гэж бодож байна. Ихэнх хүмүүс гадагш явахдаа биеийн тамирын ѳмд, майк ѳмсдѳгийг би анзаарсан. Гэхдээ энэ нь надад тохирно гэж бодохгүй байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт