Lilo & Stitch киноны албан ёсны трейлер цацагдлаа

Өнгөрсөн зун Disney компани алдарт Lilo & Stitch анимейшнийг бүрэн хэмжээний кино болгож хийхээр төлөвлөж буй тухайгаа мэдээлсэн билээ. Тэгвэл өчигдөр тус бүтээлийн албан ёсны трейлер цацагдаж, үзэгчдийн бага насны дурсамжийг сэдрээгээд амжжээ. 

Lilo & Stitch киноны найруулагчаар анимейшн хувилбар дээр ажиллаж байсан Крис Сандерс, Дин ДеБлойс нар ажилласан бөгөөд найруулагч Крис Сандерс дахин өхөөрдөм Стичийн дүрд дуу оруулсан гэдгээрээ үзэгчдийн анхаарлыг багагүй татаад байгаа юм. Харин Лилогийн дүрд бяцхан жүжигчин Майя Кило тоглосон бол Лилогийн эгч Нанигийн дүрд залуу жүжигчин Сидней Элизабет Агудонг сонгогджээ.

Мөн киноны трейлер цацагдсан даруйд Стичийн дүр төрх олон нийтийн хайрыг булааж чадсан ба үзэгчид "Яг л анимейшн хувилбартайгаа адилхан байна, кино багийнхан ажлаа сайн гүйцэтгэжээ" гэх зэрэг эерэг сэтгэгдлүүдийг үлдээсээр байгаа юм. Киноны үйл явдлын хувьд анхны хувилбартайгаа яг ижилхэн атлаа илүү сонирхолтой байх болно хэмээн найруулагчдын зүгээс хуваалцжээ. 

Lilo & Stitch кино нь ирэх тавдугаар сарын 23-ны өдөр зөвхөн кино театруудаар нээлтээ хийх төлөвтэй байгаа юм. 

Э.Цовоо

2025-03-13, 12:52