Шилдэг кино ба жүжигчид: 2020 оны Оскарын наадмын нэр дэвшигчид тодорлоо
92 дах удаагийн ёслол
Өчигдөр Лос-Анжелес хотноо 2020 оны Америкийн кино академийн шагнал гардуулах ёслол буюу Оскарын наадмын нэр дэвшигчдийг зарлажээ. Дэлхийн кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг уг ёслолын гол шагналд энэ жил есөн бүтээл өрсөлдөж байна. Тодд Филлипсийн "Joker", Ноа Баумбахын "Marriage Story", Мартин Скорсезегийн "The Irishman", саяхан Алтан Бөмбөрцөг шагналын эзэн болсон, Сэм Мендесын "1917", Жеймс Мэнголдын "Ford v Ferrari", Квентин Тарантиногийн "Once Upon a Time in Hollywood", Грета Гервигийн "Little Women", Тайка Вайтитигийн "Jojo Rabbit" болон Өмнөд Солонгосын кино найруулагч Бон Жун Хогийн "Parasite" кинонууд өрсөлдөж байна. Сонирхуулахад өнгөрсөн тавдугаар сард Каннын кино наадмын гол шагналыг хүртсэн "Parasite" кино Оскарын наадмын "шилдэг кино" шагналд нэр дэвшиж буй анхны Өмнөд Солонгос кино болж түүхэнд бичигдлээ.
Энэ жил 92 дах удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол 2020 оны хоёрдугаар сарын 9-нд зохион байгуулагдах болно. Ёслолын үйл ажиллагаа өнгөрсөн жилтэй адил дахин хөтлөгчгүй явагдах юм. Харин одоо нэр дэвшигчдийг илүү дэлгэрэнгүй харцгаая.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт