2019 онд нээлтээ хийнэ
Жүжигчин Роберт Дауни Жуниор болон түүний эхнэр Сьюзан Дауни нар хиймэл оюун ухааны тухай өгүүлэх олон ангит баримтат кино бүтээж байна. Тус олон ангит кино нь нийт есөн ангиас бүрдэх бөгөөд Youtube-ийн төлбөрт тавцан болох Youtube Red дээр цацагдахаар болжээ.
Киноны нэрийг хараахан өгч амжаагүй байгаа бөгөөд анги бүрийг Роберт Дауни Жуниор найруулж, хөтлөх болсноороо онцлогтой. Шинжлэх ухаан ба технологийн салбарын эрдэмтэдтэй уулзан хиймэл оюун ухаан бидний ажил, амьдралд хэрхэн нөлөөлж буй мөн цаашид хэрхэн нөлөөлөх тухай өгүүлэх тус кино 2019 онд нээлтээ хийхээр болсон байна.
"Бид хиймэл оюун ухааны бодит байдлыг ойлгомжтой, сонирхолтой байдлаар үзэгчдэд хүргэхийг зорилоо" хэмээн киноны бүтээгч Сьюзен Дауни хэллээ.
Дашрамд дуулгахад, Youtube Red төлбөрт тавцан нь сарын 10 ам.долларын төлбөртэй билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт