Британийн алдарт дуучин удаан хугацааны турш ярилцлага өгөлгүй завсарласны эцэст ээж байх тухай, алдар хүндээс эмээх айдсын талаараа ярьжээ
Удахгүй гарах 25 цомгоороо хүлээлт үүсгээд буй Адель удаан хугацаанд хэвлэлд хаалттай байсны эцэст Их Британийн i-D сэтгүүлд ярилцлага өгчээ. Адель арван настай байхдаа өвөөгөө нас барахад амссан уйтгар гуниг түүнд хэрхэн туссан болон зүрхний мэс засалч болохыг хүсдэг байсан тухайгаа өгүүлсэн байна. Шинэ гарах 25 нэртэй цомгийн ажлаа эхлэхдээ тэрбээр цоо шинэ тэмдэглэлийн дэвтэр худалдан авч, эхний хуудсан дээр тодоос тод 25 гэж бичжээ. Түүний хувьд 25 нас гэдэг 18 наснаас тэс өөр байдаг гэлээ.
Адель анх 2008 онд Эми Уайнхаусын Frank цомгоос урам авч, гитар дээр дуу зохиож эхэлсэн талаараа ярьжээ. Тэрбээр саяхнаас Instagram хуудас нээсэн ч Facebook, Netflix-д бүртгэлгүй гэнэ. Харин MTV's Teen Mom, Walking Dead мөн American Horror Storу цувралуудыг үзэх дуртай аж. Тэрбээр шинэ цомог гаргах болгондоо ямар нэгэн шинэ утга санаа, шинэ дүр төрх бүтээдэггүй. Түүнд алдар нэрийн хойноос хөөцөлдөх сонирхол байхгүй бөгөөд дуугаа өөрөө зохион бэлэн болсон үедээ л цомгоо гаргадаг юм. Тэгэхдээ тэр цаашид насаараа нэрлэсэн цомог үргэлжлүүлж гаргахгүй гэдгээ мэдэгдсэн билээ. Та бүхэн ярилцлагын дэлгэрэнгүйг i-D сэтгүүлийн цахим тавцангаас уншаарай.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт