BURO. Playlist: “Бидний нууц” подкастын Сэндэр хотын шөнөөр машиндаа сонсох дуунууд санал болголоо

Цоглог бүжгийн хэмнэл, chill мэдрэмж, гунигтай дуунуудыг цогцлоосон плейлист

Өдөр бүр нэг хэвийн дуунууд сонсож, өмнө нь дурлаж байсан хэмнэлүүдээсээ уйдаж байна уу? Тэгвэл “Бидний нууц” подкастын хөтлөгч Сэндэрийн санал болгох хөгжмийн жагсаалтаар плейлистдээ шинэ өнгө нэмж, өөдрөг уур амьcгал оруулаарай. Энэхүү плейлистэд алтернатив, инди, электро рок, электроник дэнс зэрэг түүний сонсох дуртай жанрын дуунууд багтжээ. “Бодоод байхад би жаахан гунигтай дуунуудад дуртай. Гунигтай үгтэй хэр нь цоглог хэмнэлтэй дуунууд их таалагддаг. Заримдаа хуучны гадаад болон дотоодын уран бүтээлчдийн дуунуудыг мөн сонсдог. Ерөнхийдөө эмэгтэй вокалтай, бүжгийн хэмнэлтэй дуунуудыг тогтмол сонсдог гэж хэлж болно. Машиндаа хөгжмөө чангалаад явах их гоё мэдрэмж өгсөн тул BURO.-ийн уншигчдад зориулан хотын шөнөөр машиндаа сонсоход тохиромжтой дуунууд бэлдсэн. Мөн ганц, хоёр дусал гунигтай дуу бас багтсан” хэмээн Сэндэр онцоллоо. 

Түүний хөгжмийн сонирхолд нөлөөлдөг тодорхой хүчин зүйлс байхгүй ба тэрээр дотоод мэдрэмждээ тулгуурлан тухайн үед яг ямар дуу сонсмоор байна, түүнийгээ л сонсдог гэнэ. Л.Банзрагчийн “Алтан шар зам" дууг дуулаад явж байх үе ч бий гэж бидэнтэй хуваалцсан юм.

Ингээд үдшийн цагаар, хотоор машинтайгаа явахдаа сонсоход тохиромжтой 12 дуутай танилцана уу. 

Д.Марал

2022-08-23, 11:12