Бюро 24/7 Playlist: Mongolia's Next Top Model шоуны дуунууд

Цахим орчинд анх удаа нийтлэгдэж буй дуу, хөгжмүүд

Бюро 24/7 энэ долоо хоногийн хөгжмийн жагсаалтаа Mongolia's Next Top Model реалити шоу нэвтрүүлгийг чимдэг дуу хөгжмөөр бүрдүүлэн танд хүргэж байна

Mongolia's Next Top Model реалити шоу нэвтрүүлэгт зориулсан "MNTM" нэртэй шинэхэн дуу гарлаа. Дууг нэгэн зүгт хамтлагийн дуучин С.Заяа дуулж, аяыг нь М.Тэмүүлэн, үгийг нь The Highway буюу Х.Батмөнх бичжээ. Хэрэв та санаж байвал энэхүү дуу Mongolia's Next Top Model нэвтрүүлгийн сүүлийн хоёр дугаарын төгсгөлд тоглогдсон байгаа. Бид энэхүү шинэ уран бүтээлийг дууны үгийн хамтаар цахим орчинд анх нийтлэж, уншигч та бүхэнд толилуулж байна.

Хөгжмийн продюсер Х.Батмөнх болон М.Тэмүүлэн нар Mongolia's Next Top Model реалити шоу нэвтрүүлэгт зориулж нэг дуу, долоон аялгуу зохиосон бөгөөд бид зарим онцлох бүтээлүүдийг энэхүү хөгжмийн жагсаалтад орууллаа. Хөгжмийн жагсаалтын дөрөв дэх аялгууг та бид нэвтрүүлгийн хамгийн сэтгэл догдлуулсан хэсэг болох шүүлтийн үеэр сонсдог байгаа. Мөн Mongolia's Next Top Model нэвтрүүлэгт албан ёсны эрхтэйгээр тоглогдож буй Бэхи хамтлагийн "Evolution" бүтээл, дуучин Magnolian-ы "Өвөлжөө" дууг та эндээс сонсоорой.

"MNTM" - С.Заяа /Нэгэн зүгт/

Чамайг би өөр хүний нүдээр харахын тулд
Чиний нүдийг хараад би 
Чимээгүй ширтэх ёстой гэж үү?
Чиниийхээ уян гоолиг биенд хүрэхийн тулд 
Уран тансаг яруу үгсийг уйлуулан байж хэлэх үү?
Дөлгөөхөн усны мандал дээгүүр чи
хөөрөн нисэх хун шувуу шиг харагдаад байна 
Хонгор минь
Асаач чи минь, гал шиг бүү дүрэлзээрэй,
Ганцаараа бүү алхаарай, гайхамшигт бүү эргэлзээрэй.
Чиний минь нар шиг гийх зөөлөн инээдийг,
надад хэлэх тэр л үгсийг би хэзээ сонсох вэ?
Чинийхээ саранд тольдох тэр л царайг би,
санаж үгүйлэх сэтгэлийг хэзээ мэдрэх вэ?
Чимээрэй,
Цэцэг болгоны дэлбээг чи, цэнгэг ус,
чийг агаарыг чи минь мэдрээрэй
Хэлмээр байна, хэлэх ёстой их хайрыг,
хий хоосон бүх зүйлийг би хэнд ч биш чамд хэлмээр байна
Чиний минь нар шиг гийх зөөлөн инээдийг,
надад хэлэх тэр л үгсийг би хэзээ сонсох вэ?
Чинийхээ саранд тольдох тэр л царайг би,
санаж үгүйлэх сэтгэлийг хэзээ мэдрэх вэ?

Buro.Mongolia

2017-03-03, 10:00