Chanel загварын ордны санал болгох таван плейлист

Загварын шоунууд дээр сонсогдсон шилдэг дуунууд ба Карл Лагерфельдын найзуудын плейлист

Chanel загварын ордон Apple Music хөгжим түрээсийн үйлчилгээтэй хамтран нийт таван плейлист гаргасан байна. "Chanel Show Soundtracks" нэртэй эхний плейлистэд тус брэндийн загварын шоунууд дээр эгшиглэсэн шилдэг дуунууд багтжээ. Дэлхийн хамгийн эрэлттэй дууны найруулагчдын нэг болох Мишель Гобер домогт Элтон Жоны "Rocket Man", Америкийн дуучин Халилын "Rest My Head Against the Wall of Water", продюсер Forest Swords-ын "Raw Language" зэрэг тус брэндийн загварын шоунуудад онцгой уур амьсгалыг нэмсэн шилдэг дуунууд нэг дор цугласан байна.

Харин үлдсэн дөрвөн плейлистийг дизайнер Карл Лагерфельдын найзууд бүрдүүлжээ. Тодруулбал продюсер Фаррелл Уильямс, "Хэрхэн Парисчууд шиг байх вэ?" номын зохиолч, модель Каролин де Мегре, дуучин Себастьен Телье болон францын Ibeyi хамтлаг Chanel загварын ордонд зориулж өөрсдийн дуртай дуунуудаа плейлист болгон гаргасан байна.

 

 

 

Buro.Mongolia

2018-02-21, 11:00

  • Зураг: