Орчин үе, үндэсний уламжлал хоёрыг өөрийн дуу хөгжим, гадаад төрхөөрөө нэгэн зэрэг илтгэн харуулж буй дуучин Укагийн бие даасан гурав дахь "Хөг-Жим" цомог худалдаанд гарчээ. Ука өмнө нь Бюро 24/7-д өгсөн ярилцлагадаа "Шинэ цомог маань Монголын хөгжмийн ертөнцийн тулгын гурван чулуу гэж хүндлэгддэг МУАЖ, Төрийн хошой шагналт Л.Мөрдорж, МУАЖ, Төрийн шагналт С.Гончигсумлаа, МУАЖ, Төрийн хошой шагналт Б.Дамдинсүрэн нарын хөгжмийн зохиолуудаас сэдэвлэгдэн гарч байгаа" хэмээн ярьж байсан юм. Тэрээр дээрх хөгжмийн зохиолчдын бүтээлд орчин цагийн үг, аялгуу оруулан таван шинэ дуу, нэг нэмэлт дуунаас бүрдсэн цомог гаргажээ.
Уг цомгийн хөгжим, үг, аяыг хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, Нэгүн студийн Б.Одбаяр бие даан хийсэн ба цомгийн мастерингийг Дани улсад хийлгэжээ. "Хөг-Жим" цомогт Улсын филармоний хөгжимчид болон хийлч Ч.Дэлгэрцэцэг, дуучин Н.Наранбаатар нар хамтран ажиллажээ.
Хэрэв та тус цомгийн авахыг хүсвэл Hi-fi records, Orange records-с биет хувилбараар нь авч болох ба мөн itunes, amazon music, spotify-аас онлайн хувилбарыг нь авах боломжтой юм байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт