Фрэнк Оушен “Endless” нэртэй “visual” цомог гаргасныхаа дараахан, Blond ба Blonde гэдэг хоёр шинэ цомгийг нэмж танилцууллаа
Саяхан Фрэнк Оушен "Endless" нэртэй "audiovisual" цомгоо танилцуулсан ба 45 минут үргэлжлэх бичлэг нь Apple Music-ээр цацагдсан юм. Энэхүү "Endless" цомогт нийт 18 дуу багтсан бөгөөд Жазмин Салливан, Жонни Гринвуд, Жеймс Блейк, Арка Самфа болон London Contemporary Orchestra зэрэг олон уран бүтээлчид хамтарч ажиллажээ.
Түүний хоёр дах шинэ Blond онлайн цомгийг хүмүүс Blonde цомгийн илүү өргөжүүлсэн хувилбар гэж ярьж байгаа ч энэ нь тийм биш юм. Тодруулбал, Blonde цомогт орсон дуунуудын гуравны нэг нь онлайн хувилбарт ороогүй байна. Мөн Blond цомгийн дуунуудыг Бейонсе, Кендрик Ламар ба Andre 3000 нартай хамтран бичүүлжээ.
Фрэнк Оушен Blonde цомгоо зөвхөн Нью-Йорк, Чикаго, Лос-Анжелес ба Лондон хотуудад байрлах өөрийн поп-ап дэлгүүрүүдээр худалдаалах болсон байна. Мөн шүтэн бишрэгчид нь тэндээс Фрэнк Оушены хийсэн "Boys Don't Cry" нэртэй сэтгүүлийг худалдан авч болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт