Gorillaz хамтлаг 2011 оноос хойш анх удаа тоглолт хийх гэж байна

Бас тэд өөрсдийн гэсэн хөгжмийн наадам зохион байгуулна

Алдарт Gorillaz хамтлаг өөрсдийн гэсэн хөгжмийн наадмыг Их Британийн Маргейт хотод зохион байгуулах гэж байна.

Энэхүү наадам нь тус хамтлагийн 2005 онд гаргасан хоёр дах цомгийн нэрээр буюу "Demon Dayz" гэж нэрлэгдсэн юм. "Demon Dayz" хөгжмийн наадам 2017 оны зургаадугаар сарын 10-нд зохиогдоно. Одоогийн байдлаар тус наадмын онцлох уран бүтээлчээр мэдээж Gorillaz хамтлаг тодорсон ба бусад уран бүтээлчдийн нэр хараахан зарлагдаагүй байна. Ямартаа ч энэхүү хөгжмийн наадмын 60 паунд стерлингийн үнэтэй тасалбарыг энэ баасан гарагаас эхлэн худалдан авч болно.

Gorillaz хамтлагийн хувьд энэхүү тоглолт нь 2011 оноос хойш олон нийтийн өмнө гарч байгаа анхны тохиолдол болох юм. Тэд хамгийн сүүлд өнгөрсөн нэгдүгээр сард "Hallelujah Money" гэдэг шинэ дуу гаргасан. Мөн Gorillaz хамтлаг 2017 оны хоёрдугаар хагаст цоо шинэ цомог танилцуулахаар төлөвлөсөн байгаа.

Buro.Mongolia

2017-03-08, 13:00

  • Зураг: