Рэппер Канье Уэст "Ye" нэртэй найм дах цомгоо гаргаснаас долоо хоногийн дараа Kid Cudi-тай хамтарсан шинэ бүтээлээ танилцуулаад байна. Тэд хамтарсан төслөө "Kids See Ghosts" гэж нэрлэсэн бөгөөд Калифорни мужийн Санта Кларите хотод үдэшлэг зохион шинэ цомгоо анх олон нийтэд сонсгосон юм.
Нийт 23 минут үргэлжлэх энэхүү цомог нь долоон дуунаас бүрдэж байна. Тэд цомогт багтсан зарим дуунуудыг бүтээхдээ Луи Примагийн жазз бүтээлүүд болон Курт Кобейны "Burn the Rain" дуунаас санаа авчээ. Харин "Kids See Ghosts" цомгийн нүүр хуудасны дизайныг Японы алдарт орчин үеийн уран бүтээлч Такаши Мураками бүтээсэн байна. Сонирхуулахад Такаши Мураками өмнө нь Канье Уэстийн "Graduation" (2007) цомог дээр хамтран ажиллаж байсан билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт