Голланд улсын Роттердам хотод өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 6-нд 2016 оны MTV Europe Music Awards наадмын ялагчид тодорлоо
MTV EMA наадмыг зөвхөн Роттердам хотод биш харин дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс VR төхөөрөмж ашиглан 360 хэмээр шууд үзэх боломжтой байлаа. Наадмын арга хэмжээг Бруно Марс гал цацраасан доргио бүжигтэй үзүүлбэрээр нээсэн ба Greenday хамтлаг цоо шинэхэн Bang Bang дуугаа танилцуулж, Weeknd одод эргэлдсэн тайзан дээр Starboy дуугаа дуулжээ. Энэ жил шилдгээр шалгарсан гол уран бүтээлчдийг дурдвал "Шилдэг Канад уран бүтээлч" номинацид Weeknd, Дрейк нартай өрсөлдсөн Жастин Бибер ялсан байна. Харин "Шилдэг Америк уран бүтээлч"-ээр Beyonce, Kanye West нарыг ардаа орхиж Ариана Гранде шалгарчээ. Шилдэг дуу номинацид Рианнагийн Work, Adele-ийн Hello зэрэг дуунуудтай өрсөлдсөн Жастин Биберийн "Sorry" дуу тодорчээ.
Хүмүүс "Шилдэг шинэ уран бүтээлч"-ээр Bebe Rexha-г тодорно гэж таамаглаж байсан ч харин Зара Ларссон шалгарсан байна. Оны "Шилдэг эмэгтэй уран бүтээлч"-ээр Лэди Гага, "Шилдэг эрэгтэй уран бүтээлч"-ээр Шон Мендес нар нэрлэгдлээ.
Шилдэг поп - Fifth Harmony
Шилдэг рок - Coldplay
Шилдэг хип хоп - Дрейк
Шилдэг алтернатив - Twenty one pilots
Шилдэг электоник - Martin Garrix
Шилдэг видео - Weeknd & Daft Punk - Starboy
Шилдэг фэнтэй уран бүтээлч - Жастин Бибер
Шилдэг дүр төрх - Леди Гага
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт