Ягаан өнгийн халаат өмссөн дуучин бүсгүй “Wolves” дуун дээрээ бүжиглэж байна
SelenaGomezVevo албан ёсны YouTube суваг дээр дуучин бүсгүйн шинэ "Wolves" дууны клип тавигдлаа. Энэхүү дууг Селена, DJ ба продюсер Marshmello-той хамтран бүтээжээ. Энэ дашрамд дурдахад Marshmello "DJ Magazine" сэтгүүлийн жил бүр гаргадаг шилдэг DJ нарын 2017 оны жагсаалтад багтаж, багагүй амжилт гаргасан билээ.
"Wolves" клипийн үйл явдалд Гомес, Marshmello нар FaceTime-р дамжуулан хоорондоо зурвас бичилцэж буйгаар гарах бөгөөд энэ явцдаа шинэ дууныхаа клипийг шууд утсан дээрээ бичиж авахаар шийднэ. Үүний үр дүнд ягаан өнгийн торгон халаат өмссөн Селена утасныхаа урд камерыг асааж, гэр дотроо хөгжилдөн бүжиглэх болно.
Бичлэг маш гэнэтийн мэт санагдаж болох ч, үнэн хэрэгтээ уг клипийг Instagram-д алдар нэрээ олсон Нью-Йоркийн зурагчин Гарри МакНалли найруулсан байна.
МакНаллигийн хэлж буйгаар бичлэгийн зураглаачаар Селена өөрөө ажилласан гэнэ. "Энэ төсөл дээр ажиллах маш хөгжилтэй байсан шүү. Селена өөрийнхөөрөө байж чаддаг, байгалийн үзэсгэлэнтэй бүсгүй төдийгүй маш чадварлаг зураглаач" хэмээн зурагчин Instagram хуудаснаа бичжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт