The Radio Dept. "Running out of Love" цомгийн нээлт зарлагдлаа

Синт

The Radio Dept. хамтлаг дөрөв дэх бие даасан бүрэн хэмжээний цомгоо хийж дууссанаа өчигдөр зарлалаа

"Running out of Love" цомгийн нүүр хуудасны талаар хамтлагийн ахлагч Йохан Дункансон хэлэхдээ "Зургаан жилийн дараа гарч байгаа альбумын утга учрыг бүрэн агуулж чадна" гэсэн юм. Сонирхолтой нь The Radio Dept. хамтлагийн үзэж байгаагаар энэхүү хүйтэн дайны үеийн ЗХУ-ын аль нэг хотод зогсож буй коммун эмэгтэйн зураг  өнөөдрийн Швед орныг төлөөлөх гэнэ. 

Монголд The Radio Dept.-ийг өмнө нь сонсож байгаагүй ч шууд дуртай болсон хүмүүс олон. Та бүхэнд сануулж хэлэхэд Playtime 2016 наадам дээр The Radio Dept. шинэ цомгийнхоо 3-4 шинэ дуунаас тоглосон. Удаан хугацааны турш тайзан дээр гараагүй байсан тэд нэг ёсондоо шинэ цомгоо энд нууцаар нээчихээд явсан билээ. 

Хөгжмийн хувьд синт их орсон, хөнгөн бөгөөд бага зэрэг хип хоп хэмнэлтэй тэдгээр шинэ дуунууд хүн бүхэнд таалагдаж байсан. Харин одоо шинэ цомог танилцуулагдсаны дараа дэлхий нийт хэрхэн хүлээн авахыг бид харах л үлдлээ. 

Ж.Чинбат

2016-07-28, 13:00

  • Зураг: