Яг одоо үз: Кендрик Ламарын Super Bowl 2025 дээрх гал ассан үзүүлбэр
Өнөөдөр АНУ-ын Үндэсний хөл бөмбөгийн лигийн аваргын төлөөх финалын тоглолт төдийгүй олон мянган үзэгчдийн тэсэн ядан хүлээдэг энтертайнмент шоу гэдгээрээ дэлхий дахинд алдартай Super Bowl 2025 тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн Super Bowl тэмцээний халфтайм шоу дээр рэппер Кендрик Ламар peekaboo, Not Like Us, man at the garden тэргүүтэй өөрийн хит уран бүтээлүүдээc бүрдсэн үзүүлбэрийг 13 минутын турш толилуулж, үзэгчдийг жинхэнэ утгаар нь доргиож чадлаа.
Тухайлбал, жүжигчин Самуэл Л.Жексон АНУ-ын засгийн газрын бэлгэ тэмдэг болсон Uncle Sam-ын дүрд хувиран гарч ирж Кендрик Ламарыг тайзнаа урьсан бөгөөд улмаар Кендрик өөрийн цацагдаагүй байгаа шинэ дуугаараа шоуг нээж, шүтэн бишрэгчдэдээ гэнэтийн бэлэг барьсан юм. Цаашлаад тэрээр DAMN цомгийнхоо HUMBLE., DNA. дуунуудаа толилуулж, удалгүй тайзнаа дуучин SZA гарч ирж тэд хамтдаа luther, All the Stars дуунуудаа дуулан танхимд цугларсан үзэгчдийг уяраагаад амжив.
Ийнхүү тус үзүүлбэрийн дараа Кендрик хөгжим сонирхогчдын хамгийн хүсэн хүлээсэн уран бүтээл болох Not Like Us дуугаараа гал ассан тоглолтыг үзүүлсэн бөгөөд тус дууны үеэр тайзнаа домогт теннисчин Серена Уильямс (рэппэр Drake-ийн хуучин найз бүсгүй) бүжиглэсэн нь олон нийтийн анхаарлын багагүй татаж чадсан юм. Эцэст нь Кендрик tv off дуугаа дуулж, халфтайм шоугаа өндөрлүүлжээ.
Түүний тоглолтыг бүрэн эхээр нь энд дарж үзээрэй.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт