91 дэх удаагийн шагнал гардуулах ёслол
Өчигдөр Америкийн кино академи Лос-Анжелес хотноо 91 дэх удаагийн Оскарын наадмын нэр дэвшигчдийг албан ёсоор зарласан байна. Энэ жил найруулагч Альфонсо Куароны "Roma" болон Йоргос Лантимосын "The Favourite" кинонууд тус, тус 10 шагналд нэр дэвшиж, номинацын тоогоороо тэргүүллээ. Энэхүү хоёр бүтээл "BlacKkKlansman", "Bohemian Rhapsody", "A Star Is Born", "Vice", "Green Book" болон "Black Panther" кинонуудын хамтаар наадмын гол шагнал болох "Шилдэг кино" төрөлд өрсөлдөж байна.
Брэдли Куперын "A Star Is Born" кино нийт найман төрөлд нэр дэвшсэн бол үүний араас "Black Panther" кино нийт долоон номинаци хүртжээ. Мөн "Black Panther" кино нь Оскарт нэр дэвшсэн анхны супер баатартай кино болж түүхэнд бичигдэж байна. Найруулагч Спайк Лигийн "BlacKkKlansman" энэ жил зургаан шагналд өрсөлдөж, Брайан Сингерийн "Bohemian Rhapsody", Питер Фарреллигийн "Green Book" бүтээлүүд тус, тус таван номинацид нэр дэвшжээ.
Эргэн сануулахад 91 дэх удаагийн Оскарын наадам 2019 оны хоёрдугаар сарын 24-нд Холливүүдийн Dolby Theatre-т зохион байгуулагдана. Мөн энэ жил шагнал гардуулах ёслол хөтлөгчгүй зохиогдохоор болсон билээ.
Шилдэг кино
Шилдэг найруулагч
Шилдэг эрэгтэй жүжигчин
Шилдэг эмэгтэй жүжигчин
Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин
Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин
Шилдэг кино зохиол
Шилдэг дуу
Шилдэг хөгжмийн зохиол
Шилдэг анимэйшн кино
Шилдэг гадаад кино
Шилдэг баримтат кино
Шилдэг дүрсний эффект
Шилдэг костюм
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт