Өчигдөр Италийн Венец хотод 75 дах удаагийн Венецийн кино наадмын хаалтын ажиллагаа болж өнгөрлөө. Энэ жил Венецийн кино наадмын гол шагнал болох "Алтан арслан"-гийн төлөө 21 бүтээл өрсөлдсөнөөс Гильермо дель Торогоор ахлуулсан шүүгчдийн баг найруулагч Альфонсо Куароны "Roma" гэх утга уянгын киног ялагчаар тодруулсан байна. Мөн шүүгчдийн гол шагналыг найруулагч Йоргос Лантимосын "The Favorite" кино хүртжээ. Харамсалтай нь кино шүүмжлэгчдээс асар өндөр үнэлгээ аваад байсан "First Man" бүтээл тус наадмаас шагнал хүртээгүй байна.
Харин одоо 75 дах удаагийн Венецийн кино наадмын ялагчдын нэрстэй танилцацгаая.
"Алтан арслан"
"Roma", найруулагч Альфонсо Куарон
Шүүгчдийн гол шагнал
"The Favorite", найруулагч Йоргос Лантимос
Шилдэг найруулагч
Жак Одийяр "The Sisters Brothers"
Шүүгчдийн тусгай шагнал
"The Nightingdale", найруулагч Женнифер Кент
Шилдэг эмэгтэй жүжигчин
Оливия Колман, "The Favorite"
Шилдэг эрэгтэй жүжигчин
Уиллем Дефо, "At Eternity's Gate"
Шилдэг кино зохиол
"The Ballad of Buster Scruggs", Коэн ах дүүс
Марчелло Мастрояннигийн нэрэмжит шилдэг залуу жүжигчний шагнал
Байкали Ганамбарр ("The Nightingdale")
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт