Түүний бичсэн зурвасуудаас тодорхой боллоо
Жүжигчин Алан Рикман "Харри Поттер" кинонд профессор Северус Снейпийн дүрийг бүтээж үзэгчдийн хүндэтгэлийг хүртсэн билээ. Тэр ч бүү хэл бид профессор Снейпийг зөвхөн Алан Рикманаар л төсөөлдөг шүү дээ. Гэхдээ Алан Рикман өөрөө энэ дүрд тоглох үедээ үзэгчдийн адил таашаал мэдрээгүй бололтой. Тодруулбал түүний бичсэн хувийн захидал болон бичвэрүүдийг дуудлага худалдаанд оруулах болсон бөгөөд энэхүү архиваас харахад тэрбээр тус кинонд тоглох үедээ сэтгэл дундуур байсан нь тодорхой болжээ.
Жишээ нь эдгээр захидлуудын нэгт продюсер Дэвид Хейман жүжигчин Алан Рикманд талархаж, дүрийнхээ тухайд сэтгэл дундуур байх хэрэггүй хэмээн ятгасан нь тодорхой байгаа юм. "Харри Поттерын хоёрдугаар ангийг амжилттай болгоход тусалсанд баярлалаа. Би чамайг заримдаа сэтгэл дундуур байдгийг мэдэж байгаа. Гэхдээ чи энэ киноны салшгүй нэг хэсэг гэдгийг санаарай. Бас чи үнэхээр гайхалтай" гэж продюсер бичжээ.
Мөн Алан Рикман сэтгэл гонсгор байсныг "Harry Potter and the Half Blood Prince" киноны зураг авалтын үеэр бичсэн тэмдэглэлээс харж болно. "Снейпийн толгойд" гэсэн гарчигтай түүний тэмдэглэлд "Өсвөр насны үзэгчдийг татахад энэ тийм ч чухал биш гэж Дэвид Йейтс шийдсэн бололтой" гэх учир битүүлэг бичвэр үлджээ.
Эргэн сануулахад жүжигчин Алан Рикман 2016 онд 69 насандаа хорт хавдрын улмаас таалал төгссөн юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт