American Crime Story: Дуучин Рики Мартин Жанни Версачегийн дурлалт залуугийн дүрд

Дотуур хувцас ба цасан цагаан халаттай

"American Crime Story" цувралын хоёрдугаар улирлын шинэ зургууд дэлгэгдлээ. Алдарт дизайнер Жанни Версачегийн аллагын тухай өгүүлэх тус цувралд дуучин Рики Мартин тоглохоор болжээ. Зураг авалтын хэсгээс авсан уг зургаас бид дотуур хувцас, Versace брэндийн хээтэй цагаан өнгийн халат өмссөн Рики Мартиныг харж болно.

 

 

Рики Мартин дизайнер Жанни Версачегийн дурлалт залуу Д'Амикогийн дүрийг бүтээж байгаа аж. Харин Жаннигийн дүү Донателлагийн дүрд жүжигчин Пенелопа Крус тогложээ. Энэхүү цувралын зохиолыг Vanity Fair сэтгүүлийн тусгай сурвалжлагч Морин Ортын "Vulgar Favors" номоос сэдэвлэсэн бөгөөд 2018 оны эхээр дэлгэцнээ гарах юм.

Жанни Версаче 1997 оны долоодугаар сарын 15-нд Майами-Бич дахь өөрийн байшингийн шатан дээр буудуулан нас барсан билээ. Түүнийг Эндрю Кьюненен гэх цуврал алуурчин хөнөөсөн бөгөөд гэмт хэрэгтэн дизайнертай ямар нэгэн холбоогүй, тэр ч бүү хэл огт таньдаггүй байжээ. Албан ёсны мэдэгдэлд 27 настай цуврал алуурчинд Жанни Версачег хөнөөх ямар нэг шалтгаан байгаагүй хэмээн тэмдэглэсэн байдаг. Гэхдээ энэ хэргийг италийн гэмт хэргийн бүлэглэлтэй холбох гэж оролдож байсан юм.

 

 

Buro.Mongolia

2017-06-24, 12:00

  • Зураг: