Уран бүтээлчид терроризмын эсрэг
Хэдхэн цагийн өмнө дуучин Ариана Грандегийн "One Love Manchester" тоглолт зохион байгуулагдаж, хөгжмийн ертөнцийн одууд терроризмын эсрэг нэгдлээ. Энэхүү арга хэмжээ нь өнгөрсөн тавдугаар сарын 22-нд Манчестер хотод болсон Ариана Грандегийн тоглолтын үерх халдлагатай холбоотой бөгөөд уг халдлагын хохирогчдод хандив цуглуулах зорилгоор зохиогдсон юм. Ариана Грандегийн "Manchester Arena" цэнгэлдэх хүрээлэнд хийгдсэн "Dangerous Woman" тоглолтын үеэр террорист этгээд бөмбөг дэлбэлсний улмаас 22 хүн амь үрэгдсэн билээ.
"One Love Manchester" хандивын тоглолтонд Майли Сайрус, Фаррелл Уильямс, Жастин Бибер, Кэти Перри, Coldplay хамтлаг болон бусад дуучид оролцож, уран бүтээлээ хүргэсэн байна. Ариана Грандегийн энэхүү тоглолт гурван цагийн дотор 2,6 сая долларын хандив цуглуулж чаджээ. Дуучин бүсгүй тоглолтоос олсон бүх орлогоо амь үрэгдэгсдийн гэр бүл болон шархадсан олон зуун хүмүүст хандивлах болно.
Miley i Pharrell zaśpiewali razem piosenkę "Happy" #2 #OneLoveManchester pic.twitter.com/6ndJKRVmrj
— Miley Cyrus Polska (@MCUpdatesPoland) June 4, 2017
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт