Гуравдугаар ангийн зураг авалт мөн хийгдэж дууссан
Лас Вегаст жил бүр зохиогддог АНУ-ын кино үйлдвэрлэлийн хамгийн том танилцуулах үзэсгэлэн болох CinemaCon болж өндөрлөлөө. Тус үзэсгэлэнгийн үеэр кино компаниуд удахгүй гаргах киногоо зарлаж шуугиан дэгдээдэг уламжлалтай билээ. Энэ жилийн үзэсгэлэнгийн тухайд бүх цаг үеийн хамгийн өндөр орлого олсон кино болох “Avatar”-ын дараагийн анги “Avatar: The Way of Water” найман удаа хойшлогдсоны эцэст анхны трейлэрээ ирсэн зочдод танилцуулсан байна.
Найруулагч Жеймс Камерон уг ангийг 2014 онд гаргахаар төлөвлөж байсан ч олон шалтгааны улмаас хойшилсоор 2017 онд л зураг авалт нь эхэлсэн билээ. Албан ёсны трейлэр энэ тавдугаар сарын 6-нд зөвхөн кино театруудад, “Doctor Strange in the Multiverse of Madness” киноны өмнө цацагдах юм байна.
Ямартай ч “Avatar: The Way of Water”-ыг арванхоёрдугаар сарын 16-нд нээхээр төлөвлөөд байгаа бөгөөд гуравдугаар ангийн зураг авалт мөн хийгдэж дууссан, 2024 оны сүүлээр нээхээр яригдаж байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт