Ай Вэйвэй домогт Le Bon Marché худалдааны төвийг хулс мод болон цаасан бүтээлээр чимэглэжээ
Парисын худалдааны төв дэх шинэхэн бүтээлийг Er xi буюу хүүхдийн тоглоом хэмээн нэрлэжээ. Ай Вэй Вэй энэ удаад Хятадын 2000 гаруй жилийн түүхтэй хүүхдийн үлгэр, домгоос урам авч бүтээлээ туурвисан байна. Тэрбээр 20 гаруй үлгэрийн амьтан сонгон авч барилга доторхыг чимэглэжээ. Үзэсгэлэнг ерөнхийд нь барилгын цонх, танхим, галерей гэх гурван хэсэгт хуваан дэлгэсэн байна. Уран бүтээлчийн хэлж буйгаар түүний бүтээсэн хулс мод болон хөнгөн цаасан бүтээл зөвхөн үлгэр домгийг дүрслээд зогсохгүй мөн олон түүхэн, соёлын үйл явдалтай холбоотой гэлээ. Ай Вэй Вэй ямар үйл явдал, домгийг дүрсэлснийг таах гэж оролдоцгооё.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт