Өнгөрсөн онд Парисын алдарт музейг 10 гаруй сая хүн үзжээ
Өнгөрсөн зургаадугаар сард дуучин Бейонсе ба рэппер Jay-Z нар "Apeshit" нэртэй дууны клипээ танилцуулсан билээ. Нийт зургаан минутын турш үргэлжлэх энэхүү видео клипний зураг авалтыг Луврын музейд хийсэн бөгөөд видеонд Мона Лиза, Милосын Венера зэрэг дэлхийн хамгийн алдартай урлагийн бүтээлүүд харагддаг байгаа. Одоогийн байдлаар энэхүү клипийг Youtube тавцан дээр нийт 147 сая удаа үзээд байна.
"Apeshit" цацагдсаны дараа Луврын музей тус клипэнд гардаг бүх үзмэрүүдийг (нийт 17 уран зураг ба уран баримлууд) үзүүлдэг тусгай хөтөлбөр санаачилсан юм. Үүний үр дүнд Луврын музейг 2018 онд 10,2 сая хүн үзэж, шинэ дээд рекорд тогтоосон болохыг Artnet вебсайт мэдэгдэж байна. Гэхдээ алдарт музейг зөвхөн уран бүтээлчдийн Америк шүтэн бишрэгчид төдийгүй Хятад, Испани, Герман, Их Британи, Итали гээд дэлхийн өнцөг бүрээс ирсэн жуулчид үзэж сонирхжээ.
Сонирхуулахад үүнээс өмнө 2012 онд нийт 9,7 хүн тус музейд айлчилж, дээд рекордыг тогтоож байсан юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт